Шууд Chart

Өөрөө явагч бага оврын автобус туршилтаар явж эхэллээ

2018-01-31 13:36:12

Швед улсын нийслэл Стокхолм хотын багахан дүүргийн замын хөдөлгөөнд өөрөө явагч бага оврын автобус туршилтад ороод эхэлжээ. Туршилт амжилттай үргэлжилсээр байгааг холбогдох эх сурвалжаас нь мэдээлсэн байна.

Энэ бол жолоочгүйгээр өөрөө явагч буюу цахилгаан хөдөлгүүртэй нийтийн тээврийн хэрэгсэл болох EasyMile EZ-10 нэртэй эко автобус юм. Ямар ч дуу чимээ гаргахгүй, авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд маш бага зэргийн хурдаар оролцох боломжтой. 2017 оны сүүлчээр Шведийн нийслэл хотын зам тээврийн харилцааны удирдах газраас нийтийн тээврийн салбарт тус эко автобусыг турших  зөвшөөрлийг өгсөн юм байна.  Ингэснээр 2018 оны 6-р сар хүртэлх хугацаанд 2 ширхэг цахилгаан хөдөлгүүртэй өөрөө явагч нийтийн тээврийн зориулалтын автобус туршилтад явахаар болсон байна. Авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 20 км цагийн хурдтайгаар оролцох боломжтой. Энэ бол туршилтын эхний ээлжид зааж өгсөн хурдны хязгаар. Үүнийг цаашид нэмэгдүүлж болно гэж харж байгаа юм. Бага оврын эко автобусны өөрийнх нь цэвэр жин нь 3,3 тонн жинтэй, 6 хүний суудалтай 12 зорчигч зогсоогоороо зорчих багтаамжтай юм байна.

Туршилтын хугацаанд аюулгүй байдлыг хангах үүднээс хянагч мэргэжилтэн үргэлж хамтдаа зорчиж байгаа юм. Энэ талаар тус автобусыг бүтээсэнНобина Техноложи компанийн тэргүүн, төслийн удирдагч Петер Хафмар мэдээлсэн байна. Тэрээр хэлэхдээ, энэ тээврийн хэрэгсэл хамгийн сүүлийн үеийн мэдрэгч тоног төхөөрөмжүүдээр хангагдсан тул замын хөдөлгөөнд оролцож явахдаа урдаа байгаа болон эргэн тойрныхоо обьектийг маш сайн мэдэрч чаддаг гэж онцолсон байна.

Шаардлагатай үед түргэн хугацаанд зогсох үйлдлийг хийх боломжтой гэдгийг хэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өөрөө явагч бага оврын автобус туршилтаар явж эхэллээ  
Үзсэн: 1342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй