Шууд Chart

Зөвшөөрөлгүйгээр уух зүйлэнд нь хуванцар соруул хийхийг хориглох хуулийг хэлэлцэж байна

2018-01-31 13:59:47

Калифорни мужийн хууль тогтоогчид шинэ төрлийн хуулийн төсөл хэлэлцэж байна.  Шинэ хуулийн дагуу үйлчилгээний газрын зөөгчид үйлчлүүлэгчийг хүсэхээс нааш уух зүйлэнд нь дур мэдэн хуванцар соруул хийж болохгүй юм байна.

Хуулийг санаачлагч хуулийн төслөө өнгөрсөн долоо хоногт танилцуулсан байна.  Мөн төсөлд хууль зөрчихөд авах арга хэмжээг тусгажээ. Хуулийн төсөлд  6 сар хүртэл хорих, 1000 долларын торгууль тавих зэрэг  арга хэмжээг зааж өгсөн байна.  Хүмүүс хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа тул хууль санаачлагчид хариуцлага тооцох аргыг өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Мөн энэхүү хууль нь  түргэн хоолны газар болон баранд үйлчлэхгүй, зөвхөн зэрэглэл өндөртэй ресторануудад үйлчлэх юм байна.

Энэхүү хуулийг хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах үүднээс санаачилсан юм байна.  Жил бүр хэдэн мянган тонн хуванцар хаягдал хүрээлэн буй, далай тэнгисийг бохирдуулдаг юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зөвшөөрөлгүйгээр уух зүйлэнд нь хуванцар соруул хийхийг хориглох хуулийг хэлэлцэж байна  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй