Шууд Chart

Германы Франкфурт хотод бичиг хэрэгслийн үзэсгэлэн болжээ

2018-01-31 14:06:11

Бичгийн хэрэгслийн  олон улсын үзэсгэлэн Пейпэр Уорлд энэ сарын 27-30-ны өдрүүдэд  Германы Франкфурт Ам Майн хотод зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэн нийт 8 танхимд зохион байгуулагдаж байгаа юм байна. Ойролцоогоор 1500 үйлдвэрлэгч байгууллага офиссын бичиг хэрэгслийн бүтээгдэхүүнээ  үзэсгэлэнд толилуулсан байна.

Өнгөрсөн жилд тус үзэсгэлэнд дэлхийн 58  орноос 1520 компани оролцсон байна.  Харин үзэсгэлэнг үзэхээр нийт 33 558 хүн ирсэн бол тэдний 11 609 нь дотоодын худалдан авагчид буюу Герман хүмүүс байсан бол үлдсэн 21 949 нь гадаадын бусад орнуудаас ирсэн байжээ. Тус үзэсгэлэнд офиссын тоног төхөөрөмж, мэдээлэл технологийн хэрэгслүүд, бичгийн цаас, дахин боловсруулсан цаас зэрэг олон бараа бүтээгдэхүүнийг толилуулан харуулдаг  юм байна.

Зохион байгуулагчид  ижил төрлийн үзэсгэлэнг  Хонг Конг, Дубай болон Шанхай зэрэг өөр хотуудад зохион байгуулах төлөвлөгөөгөө гаргасан байна.  Үзэсгэлэнг 2018 оны 2 сарын 27-оос 3 сарын 1-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотод, 10 сарын 11-13 ны өдрүүдэд Шанхай хотод , 2019 оны 1 сарын 7-10-ны өдрүүдэд Хонг Конгод зохион байгуулах хуваарь гарсан байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы Франкфурт хотод бичиг хэрэгслийн үзэсгэлэн болжээ  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй