Шууд Chart

Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

2018-01-31 14:56:16

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Ногоон нарс” ХХКомпани фанер хавтан үйлдвэрлээд  12 дахь  жилтэйгээ золгож байна.

Тус аймгийн Мод боловсруулах комбинат анх фанер үйлдвэрлэн эх орныхоо  модон материалын хэрэгцээний тодорхой хувийг хангадаг байжээ. МБКомбинат  зах зээлийн шуурганаар үүд хаалгаа бариснаас хойш  Монголд  фанерийн үйлдвэрлэл үндсэндээ зогссон байдаг. Харин “Ногоон нарс” ХХК 2006 оноос эхлэн Монголдоо ганц гэж болохуйц фанер хавтангийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар иржээ.

Анх улирлын чанартай үйлдвэрлэлээ явуулдаг байсан бол 2017 онд  хөрөнгө оруулалт хийж үйлдвэрийн байр, техник, технологоо шинэчилснээр үйл ажиллагаа нь жигдэрч жилийн дөрвөн улиралын турш  фанераа үйлдвэрлэх болсон байна. Үйлдвэрээ  шинэчилснээр  жилд 180,0  мянган метр кв фанер хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.  Одоогоор тус үйлдвэр 1,22*2,44 метрийн харьцаатай 8. 10, 12, 15, 18, 20  мм- ийн зузаантай фанер хавтан үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Үйлдвэрлэлийн  үндсэн түүхий эд  хус мод Хусны зөөлөн модлогоор нь фанер хийдэг . Харин  цавуу зэрэг туслах материалаа импортоор оруулж ирдэг байна. Төрөөс модон материалын үйлдвэрлэлийг дэмжих тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тус компанийн менежер ярьж байлаа.

Тус үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн Алтанбулаг сумын 40 гаруй иргэдийг байнгын ажлын байраар хангаж ирсэн байна. Монголд фанер хавтангийн үйлдвэрлэлийн чиглэлийн сургалт байдаггүй учир үйлдвэр дээрээ сургаж дадлагажуулсны дараагаар үндсэн ажилчнаар ажилуулдаг байна.

Үйлпвэрлэж буй фанер хавтан  импортын хавтангаас  чанараар илүү төдийгүй дотооддоо үйлдвэрлэж байгаа учраас өртөг  үнэ нь  харьцангуй хямд  байдаг  байна. Тус үйлдвэрийн бас нэг давуу тал нь хаягдалгүй үйлдвэрлэлийн технологийг хэрэгжүүж байгаа юм. Өөрөөр хэлбэл үндсэн түүхий эд болох  1 модыг 100 хувь ашигладаг 98 хувиар нь бүтээгдхүүн үйлдвэрлэдэг бол үлдэх 2 хувь буюу модны холтос үртсийг тулшинд ашигладаг байна.    

Манай улс  хэрэгцээт фанер хавтангаа 100 хувь иримпортлон оруулж ирдэг байсан бол “Ногоон нарс“ ХХК –нй үйлдвэр ашиглалтанд орсноор импортын хувь хэмжээ тодорхой хувиар буурчээ.

Цаашид үйлдвэрлэлээ өргөтгөх замаар импортыг бууруулах улмаар эх орныхоо  хэрэгцээт фанер хавтангаа   Моголдоо үйлдэрлэн хэрэглэгчиддээ нийлүүлэх зорилт  тавин ажиллаж байна

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна  
Үзсэн: 2474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй