Есөнбулаг сумын сургууль цэцэрлэгүүдийн дунд зарласан Монгол ёс заншлын аяны хүрээнд Оюуны түлхүүр–Алтай бага сургууль, 9-р цэцэрлэгүүд шалгарч Монгол ёс заншлын өргөөг байгуулан, ардын өв уламжлалаас суралцах орчинг бүрдүүлэн,олон арга хэмжээ зохион байгуулжээ.
Улс орон бүр соёлын өв, түүх дурсгалаараа өөр өөрийн үүх түүхийг агуулсан байдаг. Тиймээс иргэн хүн бүр өөрсдийн өв соёлоо дээдэлж, түүнийг мэддэг байх ёстой. Энэ ч үүднээс аймгийн засаг даргын оюунлаг алтай мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон ажил арга хэмжээ Алтай нутгийн боловсролын салбарт хийгдэж байна. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 9-р цэцэрлэг, Оюуны түлхүүр Алтай бага сургууль монгол гоёл монгол соёл аяны хүрээнд монгол ёс заншлын өргөөг байгуулан, ардын өв уламжлалаас суралцах орчинг бүрдүүлэн, хүүхэд бүрийг монгол өв уламжлал соёлоо мэдэж, түүнээсээ суралцах, мэндлэх хүндлэх ёс, ардын уламжлалт тоглоом наадгайгаар тоглуулж сургахад чиглэсэн арга хэмжээг эхлүүлжээ. Аяны хүрээнд цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн дунд шагайн наадам, урлагийн тоглолт, мэндийн үг хэлэх, ардын хөлөгт тоглоомоор тоглох, ахмадыг хүндлэх зэрэг ёс заншлын ач холболтой ажлуудыг зохион байгуулж явуулжээ.
Тус сургуулийн хамт олон улс орныхоо өв соёлын үнэ цэнийг хүүхэд багачуудад ойлгуулж, хадгалж хамгаалан үлдэхэд уг уралдаан ач холбогдолоо өгч эхэлж байгааг хэлж байна. Орчин цагийн гол үзэгдэл болох даяаршил, хотжилт, техник технологийн хөгжлийн нөлөөгөөр суурин соёл иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг дор дэлхийн улс орнууд үндэсний уламжлалт соёлоо дээдлэх замаар хүнийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах болсон. Үүнд Алтайчууд нэгдэж эхэллээ.Өвгөдөөс өвлөгдсөн өв соёлыг унаган төрхөөр нь залуу хойчдоо үлдээх санаачлага гаргасан хамт олонд эцэг эхчүүд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Даяаршиж буй ертөнцөд соёлын биет болон биет бус өв тухайн ард түмний оршин тогтнох гол эх үндэс юм. Ардын уламжлалт тоглоом наадгай нь шагайн наадгайнууд, хөлөгт тоглоом, оньсон тоглоом, үнэг тоглоом, өрж эвлүүлэх тоглоом гэх мэт олон янз байдаг. Энэ бүгдийг хүүхэд бүрт зааж зургах хүүхэд бүр чөлөөт цагаараа тоглох боломжийг бүрдүүлэн хийж өгчээ. Монгол ёс заншил өв уламжлал, монгол соёлоо судлан мэдэх авах мэдээлэл гарын авлагуудыг анги бүрт байршуулсан байна.
Дашрамд хэлэхэд ийм үйл ажиллагаа өнөөдөр ихэд дутагдаж байгаа гэхэд хэлсдэхгүй. Үйл ажиллагаанд орон нутгийн төр захиргааны байгууллагууд, эцэг эхчүүд, багш нар төдийгүй эх орон, өв соёлоо гэсэн монгол хүн бүр санаа тавьж үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ илэрхийлж байлаа.


| Монгол ёс заншлын өргөөг байгуулан, ардын өв уламжлалаас суралцах орчинг бүрдүүлжээ | ||
| Үзсэн: 4763 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.