Шууд Chart

НҮБ: Донбассын мөргөлдөөн дэлхийн II дайнаас хойших хамгийн их цус асгаруулсан мөргөлдөөний нэг

2018-02-01 11:05:00

Украины зүүн хэсэгт болж байгаа мөргөлдөөн нь дэлхийн II дайн дууссанаас хойших Европ тивд болж байгаа хамгийн их цус асгаруулсан мөргөлдөөний нэг гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал зохицуулах газрын тайлан илтгэлд өгүүлжээ.

Баримт бичигт “Украины зүүн хэсэгт өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа мөргөлдөөн бол дэлхийн II дайн дууссанаас хойш Европ тивд болж байгаа хамгийн их цус асгаруулсан, үхэл тарьсан мөргөлдөөн” гэж онцлон тэмдэглэжээ.

НҮБ-ын мэдээгээр Киев болон сайн дурынхан хоорондын мөргөлдөөнд хэлмэгдсэн хүний тоо өссөн хэвээр байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард л гэхэд Донбасст энгийн оршин суугч долоон хүн амь үрэгдэж, 32 хүн шархаджээ. “Энэ нь өмнөх 11 сартай харьцуулахад 56 хувиар их байгаа бөгөөд 11 дүгээр сард энгийн оршин суугч таван хүн амь үрэгдэж, 20 хүн шархадсан” гэдгийг НҮБ-ын Хүмүүнлэгийн газар цохон тэмдэглэж байна.

Оршин суугчид ийнхүү амь үрэгдэж байгаагийн гол шалтгаан нь Украины хүчин галаа зогсоохгүй байгаа явдал юм байна. НҮБ 2017 оныг Украины зүүн хэсэгт оршин суугчдад хамгийн их үхэл тарьсан жил гэж байна. НҮБ-ын мэдээгээр, өнгөрсөн онд Донбасст 105 хүн амь үрэгдэж, 486 хүн шархаджээ.

НҮБ Донбассын иргэдийн аюулгүй байдалд, ялангуяа хүүхдүүдийн аюулгүй байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ойролцоогоор 1.2 сая гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгааг тэмдэглэж байна. Донбасст хүмүүлэгийн тусламж үзүүлэх үйл хэрэгт 2018 онд 187 сая доллар шаардлагатай бөгөөд энэ мөнгө нэлээд эмзэгт тооцогдох 2.3 сая оршин суугчид тусламж үзүүлэхэд л хүрэх юм байна.

Өнгөрсөн онд НҮБ Украины зүүн хэсэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл хэрэгт донор орнуудаас 204 сая доллар хүссэн ч олон улсын хандивлагчид үүнд нэлээдгүй хойрго хандаж, хүссэн мөнгөний 35 хувийг л цуглуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Донбассын мөргөлдөөн дэлхийн II дайнаас хойших хамгийн их цус асгаруулсан мөргөлдөөний нэг   
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй