Афганистанд явуулж байгаа АНУ-ын цэргийн ажиллагаа идэвхжсэнтэй холбогдуулан АНУ-ын байлдааны хохирол сүүлийн 12 сард гуравны нэг дахин өссөн тухай “Уолл стрийт жорнэл” мэдээлж байна. Тус сонины сэтгүүлчид Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны АНУ-ын Конгресст өргөн барьсан тайлан илтгэлтэй танилцжээ.
Баримтад өгүүлснээр, 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Афганистанд амссан хохирол 141 хүрсэн бөгөөд үүнээс 14 цэрэг тулалдааны үеэр амь үрэгдэж, 127 цэрэг шархадсан байна. Сонины тэмдэглэж байгаагаар, энэ үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35 хувь өсчээ.
Хохирол ийнхүү өссөний гол шалтгаан нь Афганистанд явуулж байгаа АНУ-ын цэргийн ажиллагаа идэвхжсэн явдал гэж сонин тайлбарлаж байна. Энэ бүгдээс үзэхэд, Вашингтон одоогоор Афганистанд аюулгүй байддыг сайжруулж чадаагүй байгаа нь харагдаж байна. АНУ Афганистанд 2001 оны 10 дугаар сараас хойш тулалдаж байгаа бөгөөд Пентагоны үнэлгээгээр 680 тэрбум орчим доллар зарцуулжээ.
Энэ цэргийн ажиллагааны явцад 2350 цэрэг амь үрэгдэж, 20 мянга гаруй цэрэг хүнд, хөнгөн шархадсан. Гэтэл Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн оны наймдугаар сард Афганистан дахь АНУ-ын цэргийн оролцоог 11-15 мянга хүртэл нэмэгдүүлэх болсноо зарласан.
“Уолл стрийт жорнэл” сонины мэдээлж байгаагаар, Вашингтон Афганистан руу нэмж цэргийн техник, үүний дотор нисэгчгүй нисдэг аппарат буюу дрон, дээрээс нь 1000 орчим цэргийн зөвлөх илгээхээр төлөвлөж байна.
| Афганистанд АНУ-ын хохирол нэг жилийн хугацаанд гуравны нэг дахин өсчээ | ||
| Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.