Шууд Chart

Дэвид Геттагийн тоглолтыг 10 мянга гаруй хүн үзжээ

2018-02-01 12:56:46

Украины нийслэл Киев хотод дэлхийн алдарт DJ хөгжимчин Дэвид Гетта тоглолтоо хийсэн байна. Тоглолт Киевийн Олон улсын үзэсгэлэн худалдааны төвийн цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Тоглолтыг үзэхээр 10 мянга гаруй хүн цугларчээ.

Хэдийгээр гадаа агаарын хэм хүйтэн байсан ч үзэгчид тоглолтын үеэр бүжиглэн доргицгоож, хөгжмийн гайхалтай хэмнэл дор тоглолтыг дуустал нь  үзжээ. Дэвид Гетта бол Францын нэрт хөгжимчин, продюсер юм. Тоглолтын үзэгчдийн хэсгийг илүү багтаамжтай болгох үүднээс маш их зүйлийг хийсэн гэж зохион байгуулагчид нь мэдээлсэн байна.

Тоглолтын оргил хэсэг хагас цаг гаруй үргэлжилж, тэрбээр өөрийн шилдэг хөгжмөөсөө амьдаар тоглож олныг цэнгээж чадсан нь үнэхээр гайхалтай байлаа.

Украинд хийсэн энэ тоглолт бол Девид Геттагийн хувьд Европын "Арена таур" аялан тоглолтын хэсэг юм. Үүний дараагаар нэрт DJ Девид Гетта Герман, Франц, Итали, Австри, Польш, Швейцарь, Люксэнбургт тус тус тоглолтоо хийх юм байна.

Тэрбээр дэлхийн хамгийн шилдэг электо хөгжимчин DJ нарын томоохон төлөөлөл, Грэммийн хоёр удаагийн шагналтан. 10 сая гаруй цомог, 40 сая гаруй сингл цомгоо борлуулжээ.

Түүнийг цахим орчинд олон сая хүн дэмждэг, шүтдэг гэдэг тоо бий. Фэйсбүүкт 54 сая, инстаграмд 8 сая, youtube-д 14 сая дагагч фенүүдтэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэвид Геттагийн тоглолтыг 10 мянга гаруй хүн үзжээ   
Үзсэн: 962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй