ОХУ-ын сансрын нисэгч Александр Мисуркин болон Антон Шкаплеров нар Олон улсын сансрын станцын гадна байрлах ОХУ-ын талын “Звезда” нэртэй модулийн антеныг засаж, шинэчлэн солихоор задгай сансарт ажилласан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ үеэр тус хоёр сансрын нисэгч ОХУ-ын сансрын нисэгчдийн задгай сансарт ажилласан хугацаанаас илүү хугацаагаар ажиллаж улмаар дээд амжилт тогтоосон хэмээн онцоллоо.
ОХУ-ын сансрын нисэгч Александр Мисуркин болон Антон Шкаплеров нар задгай сансарт 8 цаг 13 минут ажиллаж өмнөх удаагийн ОХУ-ын сансрын нисэгчдийн дээд амжилтыг эвдэж чадсан байна. Тухайн үед анх 2013 онд ОХУ-ын сансрын нисэгч Олег Котов, Сергей Рязанский нар задгай сансарт дэлхийн тойрог замд байрлах олон улсын сансрын станцад 8 цаг 7 минутын турш ажиллаж дээд амжилт тогтоож байжээ. Харин түүхэнд задгай сансарт хамгийн удаан ажил, үүрэг гүйцэтгэсэн сансрын нисэгчдээр АНУ-ын сансрын нисэгчид нэрлэгддэг.

Тодруулбал, 2001 оны 3 дугаар сарын нэгэнд Америкийн сансрын нисэгч Жеймс Восс, Сьюзен Хелмс нар задгай сансарт, жингүйдлийн орон зайд 8 цаг 56 минут бараг 9 минут орчим ажиллаж дээд амжилт тогтоож байсан юм байна.
| ОХУ-ын сансрын нисэгчид задгай сансарт ажилласан амжилтаа шинэчлэн тогтоолоо | ||
| Үзсэн: 1253 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.