Дани улсын зэвсэгт хүчин хойд тулын бүс нутгийг хянах зориулалтын хиймэл дагуулыг задгай сансарт, дэлхийн тойрог замд амжилттай гаргасан байна. Тус хиймэл дагуул нь хойд мөсөн далайн бүсийг хянах, ажиглах Данийн цэргийн зориулалтын анхны хиймэл дагуул хэмээн онцолж байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ хиймэл дагуул хойд туйлын бүс нутагт байгаа хөлөг онгоц, нисэх онгоцнуудын байршлыг сансраас маш сайн өндөр нарийвчлалтайгаар олж илрүүлэх, мэдээлэл дамжуулах хүчин чадалтай хэмээн мэдэгджээ. Мөн үүнээс гадна дэлхий бөмбөрцгийн уур амьсгалын дулаарал, хойд туйлын мөсний хайлалт, цаг агаарын нөхцөл байдлыг судалж, хянах юм байна. Тус хиймэл дагуулыг Хятадын тээвэрлэгч пуужингийн тусламжтайгаар задгай сансарт гаргасан юм. Данийн эрх баригчдын үзэж байгаагаар дэлхийн тойрог замд илгээгээд байгаа энэ хиймэл дагуул нь уур амьсгалын дулаарал, туйлын мөсний хайлан багасаж байгаа талаарх болон бусад мэдээллийг сансраас харж хянах нь Хойд туйлын бүсийн улс орон болон бусад улс орны хувьд чухал ач холбогдолтой хэмээн онцолсон байна.
Энэ хүрээнд дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэж байгаа улс орнуудын хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулна гэж харж байгаа юм байна.
| Данийн зэвсэгт хүчин хойд туйлын бүс нутгийг хянах зориулалтын анхны хиймэл дагуулаа хөөргөжээ | ||
| Үзсэн: 1927 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.