Шууд Chart

АНУ, БНСУ олимпийн дараа ч хамтарсан сургуулилт хийхгүй гэдэгт Орос улс найдаж байна

2018-02-06 13:30:29

АНУ, Өмнөд Солонгос хоёр Олимп дууссаны дараа ч Солонгосын хойгт хийх хамтарсан цэргийн сургуулилтаасаа татгалзана гэдэгт Орос улс найдаж байна гэж Оросын гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков мэдэгдлээ. Түүний хэлснээр: сөргөлдөөнийг шинээр эрчлэх нь хэзээ ч уучлашгүй зүйл байж болох талтай юм байна.

2018 оны эхээр БНАСАУ болон БНСУ хоёр 2015 оноос хойш анх удаа дээд түвшний яриа хэлэлцээ хийсэн. Үүгээр талууд БНАСАУ-ын баг тамирчдыг энэ сарын 9-25-нд Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болох өвлийн Олимпод оролцуулах тохиролцоонд хүрсэн юм. “Олимпийн тоглолтын үеэр хамтарсан цэргийн сургуулилтаа хойшлуулна гэх АНУ болон Өмнөд солонгосын мэдэгдэлд бид үнэхээр баяртай байгаа, тэгээд ч бид сургуулилтаа хойшлуулсан цаг хугацааг нь сунгана гэдэгт бас найдаж, хүлээж байна” гэж ноён Рябков “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн. Түүний хэлж байгаагаар: “Орос улс АНУ-тай энэ сэдвээр харилцан ярилцахад хэзээд нээлттэй байгаагийн дээр БНАСАУ-ын төлөөлөгчидтэй ажиллаж, Бээжин дэх хүмүүстэй байнга холбоотой байгаа” юм байна. “Бид бүгдэд тэсвэр тэвчээртэй байхыг уриалж байгаа, “хонгилын үзүүрт гэрэл” гэдэг шиг яг одоо боломжийн үүд хаалга нээгдээд байна, үүнийг ашиглахгүй бол бидэнд дахин ийм боломж олдохгүй байж магадгүй, мөргөлдөөнийг дахин эрчлэх юм бол хэзээ ч уучлашгүй зүйл болно, иймээс бид одоо энэ тал дээр маш идэвхтэй ажиллаж, бүхий л шугамаар харилцаа холбоо тогтоож байна” гэж оросын дипломатч хэллээ.

Умард Солонгос өнгөрсөн жил хэд хэдэн удаа пуужин туршин харваж, цөмийн туршилт хийснээр Солонгосын хойгийн байдал эрс хурцадсан. Өнгөрсөн оны 12-р сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл АНУ-ын санаачилгаар Умард Солонгосын эсрэг тогтоосон өмнөх олон улсын хориг арга хэмжээг улам чангатгасан тогтоол баталсан. Энэ тогтоолоор БНАСАУ-д бензин шатахуун болон бусад төрлийн бараа нийлүүлэлтэд хориг тавьсан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНСУ олимпийн дараа ч хамтарсан сургуулилт хийхгүй гэдэгт Орос улс найдаж байна  
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй