Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо эсвэл болон Социал-демократ нам эвслийн засгийн газар байгуулах яриа хэлэлцээгээр хэд хэдэн чухал заалтыг тодруулах ёстой гэж Христийн ардчилсан холбоо намын удирдагч, канцлер Ангела Меркель шийдвэрлэх шатны яриа хэлэлцээ эхлэхийн өмнө мэдэгдлээ.
“Бид шийдвэрлэх шатны яриа хэлэлцээ хийхээр цуглаад байна, хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна, бидэнд тодруулах зүйл зөндөө бий” гэж хатагтай Меркель онцоллоо. Христийн ардчилсан холбоо намын удирдагчийн хэлснээр: үүнээс хойш яриа хэлэлцээ цаашлах тусам хүндрэх юм байна. Социал-демократ намын дарга Мартин Шульц: олон асуудалд намуудын байр суурь ойртсон, гэхдээ зарим асуудалд тухайлбал нийгмийн бодлогод талууд хооронд санал зөрөлдөөн байгаа юм байна. “Бид зөвшилцөнө гэдэгт би найдаж байна, гэхдээ яриа хэлэлцээ хараахан дуусаагүй байна, бид тогтвортой засгийн газар эмхлэн байгуулахыг хүсэж байгаа, үүний тулд тогтвортой тохиролцоо байж тогтвортой засгийн газрын суурь нь болох ёстой” гэдгийг Шульц цохон тэмдэглэж байна.
Холбооны Герман улсад өнөөг хүртэл шинэ засгийн газар байгуулагдаагүй байна. Эвслийн тохиролцоог хэлэлцэж батлах, сайд нарын танхимаа бүрдүүлэх зэрэгт багагүй цаг хугацаа шаардлагатай.
| Ангела Меркель: Эвсэл байгуулах яриа хэлэлцээгээр хэд хэдэн чухал заалтыг тодруулах шаардлагатай | ||
| Үзсэн: 902 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.