Өмнөд Солонгосын Пёнчаны Олимпод оролцох Умардын төлөөлөгчдийг БНАСАУ-ын төрийн тэргүүн, Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам тэргүүлнэ гэдгийг Умард Солонгос албан ёсоор нотоллоо. “Нодон синмун” сонин өнөөдрийн дугаартаа энэ тухай нийтэлжээ. Үүний өмнө Өмнөд Солонгосын нэгдлийн яам Ким Ён Нам умардын төлөөлөгчдийг тэргүүлэх тухай бас мэдээлж байсан.
Ямар ч байсан Ким Ён Нам тун удахгүй Өмнөд хөршдөө зочилж, БНАСАУ-ын өндөр зиндааны төлөөлөгчдийн тэргүүний хувьд өвлийн Олимпийн нээлтийн арга хэмжээнд оролцоно. Умард Солонгосын Үндсэн хуулинд зааснаар Ким Ён Нам төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж, харин удирдагч Ким Жонын Умард солонгосын дээд удирдагч хэмээн тооцогддог. Ким Ён Нам Умардын төлөөлөгчдийн тэргүүний хувьд Олимпийн нээлтийн үеэр Өмнөд солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй байнга тааралдана, гэхдээ энэ хоёр хүн нүүр тулан уулзах эсэх нь одоогоор тодорхой бус байна, талууд энэ талаар ярилцаж байгаа. Ямар ч байсан умардын тал ийм хүсэлт тавиагүй байгаа юм байна.
Гэхдээ БНАСАУ Пёнчаны Олимпийн нээлтэд Ким Ён Намыг оролцуулахаар шийдвэрлэснийг сайн санааны илрэлийн бэлэг тэмдэг гэдгээр хүлээн авах ёстой болж байна.
| БНАСАУ-ын албан ёсны төрийн тэргүүн Өмнөд Солонгост болох Олимпийн тоглолтод очино | ||
| Үзсэн: 1183 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.