Германы засгийн газар 2017 оны 7-р сард “их 20”-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах ажилд 72,2 сая евро зарцуулжээ. Дээрээс нь Гамбург хотын захиргаа бас хөрөнгө мөнгө гаргасан байна. Мөн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон эсэргүүцлийн ажиллагаанаас учирсан хохирлыг барагдуулахад 20 сая евро өгөхөөр амласан байна.
Германы Сангийн яамны мэдээгээр: цагдаа, Холбооны мөрдөн байцаах газар, цахим аюулгүй байдлын албаны мэргэжилтнүүд, техникийн албаны хүмүүсийн үйлчилгээ 27,7 сая еврогийн үнэд хүрчээ. Мэдээлэл харилцаа холбооны байгууллага дээд хэмжээний уулзалтыг сурвалжилсан 5100 гаруй сэтгүүлчдийн үйлчилгээнд 22,1 сая евро зарцуулсан байна. Төр, засгийн тэргүүн нарын Гамбург хотод байх хугацааны үйлчилгээнд 21,7 сая евро заржээ.
Зүүний намаас бундестагт сонгогдсон депутат Александр Ной холбооны засгийн газрыг татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн хэрэгт буруутгалаа. Түүний хэлж байгаагаар: жил ирэх тусам илүү их бүрхэг, ямар ч үр дүнгүй, ард иргэдээс улам бүр холдож байгаа “Их 20”-ын дээд хэмжээний уулзалтыг ийм их зардал гарган хүлээн авах хэрэггүй юм байна. “Их 20”-ын уулзалт өнгөрсөн оны 7-р сарын 7-8-нд Гамбург хотноо болсон, зохион байгуулалтын хувьд урьд өмнө Германд болж байсан аливаа арга хэмжээнээс их үнэд хүрсэн ийм арга хэмжээ болсон.
Үүний хажуугаар Гамбург хотноо дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд ширүүхэн мөргөлдөөн болсны зэрэгцээ эмх замбараагүй байдал дэгдсэн ийм уулзалт болсон билээ.
| “Их 20”-ын дээд хэмжээний уулзалтад дор хаяж 72 сая евро зарцуулжээ | ||
| Үзсэн: 1073 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.