Шууд Chart

Үр дүнгийн гэрээ байгуулав

2018-02-07 09:44:27

Төв аймгийн сумдын удирдлагад явуулсан сургалт семинарын дараа төрийн байгууллагуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа. Мөн сумдад тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлын талаар зөвлөлдөж тодорхой шийдэлд хүрэв.  

Сургалт, семинарын үеэр аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нартай Үр дүнгийн гэрээ байгуулахаас гадна сумдын Засаг дарга нартай Засгийн газрын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх гэрээг аймгийн Засаг дарга байгууллаа.

Мөн босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагч болон босоо удирдлагатай төрийн жинхэнэ албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах, аймгийн Цагдаагийн газрын гурвалсан гэрээ байгуулах зэрэг арга хэмжээнүүд боллоо.

Арга хэмжээний үеэр 2017 онд ажлын үзүүлэлтээрээ бусад сумдаа манлайлсан таван сумыг шагнаж урамшууллаа.

Аймгийн хэмжээнд 27 сумаас тэргүүн байрт Эрдэнэ сум, дэд байрт Баянцогт, гуравдугаар байрт Баянчандмань, дөрөвдүгээр байрт Лүн, тавдугаарт байрт Зуунмод сум шалгарлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үр дүнгийн гэрээ байгуулав  
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй