Тесла Моторсыг үүсгэн байгуулагч Space X компанийн захирал болон түүний багийнхан сансар судлалын салбарт цаашлаад хүн төрөлхтний түүхэнд тод бичигдэхүйц том амжилтыг гаргаад байна. Энэ бол дэлхийн хамгийн хүчирхэг хамгийн их ачаа тээвэрлэж болохуйц Falcon heavy хэмээх пуужин юм. Уг пуужингийн төсөл 2012 оноос эхэлсэн урьдчилсан туршилтуудыг өнгөрсөн сард гүйцэтгэж өнгөрсөн шөнө анхны нислэгээ амжилттай үйлдсэн байна.
Улаанбаатарын цагаар шөнийн 4 цаг 45 минутад АНУ-ын Флорида мужид байрлах Наса-ийн сансрын төвөөс Falcon heavy хөлөг амжилттай хөөрлөө. Falcon heavy пуужингийн тухайд 70 метр урт гурван хөдөлгүүртэй үндсэндээ 3 ширхэг falcon-9 пуужинг хооронд холбож бүтээжээ. Пуужин хөөрснөөс хойш 2 мин 30 сек дараа захын 2 пуужин их биеэс амжилттай салж эх дэлхийдээ амжилттай газардсан байна. Энэхүү хүнд ангиллын зөөгч пуужин нь дэлхий орчмын тойрог замд 63,8 тн ачаа хүргэх чадалтай бол цаашид Ангараг гараг дээр 16,8 тонн ачааг нэг удаагийн нислэгээрээ хүргэх боломжтой хэмээн тооцож байна.
Гэхдээ пуужин 6,5 цаг нисч, эх дэлхийгээс 36 мянган км-ийн өндөрт гарч нарны тойрог замд хүрэх ёстой. Эхний туршилтын нислэг учраас пуужин бараг ачаагүй явж байгаа гэж хэлэхэд болно. Пуужингийн оройн хэсэгт Элон Маск өөрийн хувийн Tesla Roadster машин түүн дотор суулгасан Starman хэмээх хиймэл хүн болон энэ төслийн болон Space X компанийн 6000 ажилтны нэрийг сийлсэн хавтан хамт явж байна.
Гэхдээ энэ бол сансар судлалын түүхэнд гайхамшигтай үйл явдал болох хэдий ч нөгөө талаар туршилт бүтэлгүйтэх магадлалтай юм байна. Учир ийм хүнд ачаа тээш тээвэрлэж сансарт хүрсэн тохиолдол байхгүй юм байна.
| “Space X” Компани дэлхийн хамгийн хүчирхэг пуужинг амжилттай хөөргөлөө | ||
| Үзсэн: 1552 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.