ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх 3 дугаар сарын 18 нд болно. Тус улсын сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байгаагаар энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд, дэлхийн 144 оронд ажиллаж, сурч амьдарч байгаа Оросын иргэд 385 сонгуулийн байранд очиж саналаа өгөх юм байна. Өнөөдрийн байдлаар гадаад улс оронд 1,9 сая Орос иргэд амьдарч байна гэсэн дүн мэдээллийг тус улсын гадаад харилцааны яамнаас өгсөн. Харин одоогийн байдлаар сонгуулийн санал хураалтад оролцох тухайгаа 1668 хүн мэдэгдээд байгаа юм байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 1-р сард Москва хотноо сонгуулийн төв штабаа нээж 2018 оны 3 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлаа албан ёсоор эхлүүлжээ.
Одоогийн байдлаар ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс 13 нь сонгуулийн дансаа нээсэн гэж Сонгуулийн ерөнхий хороо нь мэдээлсэн. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх 3 дугаар сарын 18 нд болно.
| ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дэлхийн 144 оронд 385 санал авах байр ажиллана | ||
| Үзсэн: 1624 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.