Шууд Chart

ЦРП-2 дэд станцыг өргөтгөх шаардлагатай гэв

2018-02-08 09:35:01

Эрдэнэт хотын орон сууц хорооллын 80 орчим хувийг тэжээдэг ЦРП-2 дэд станц нь 1977 онд ашиглалтанд орж одоогийн байдлаар 130 хувийн ачаалалтай хоёр трансформатор зэрэгцээ горимоор ажиллаж байна.

Хэрвээ гэнэтийн осол аваар гарсан тохиолдолд Эрдэнэт хотын иргэд эрчим хүчээр тасалдаж, олон хүндэрүүд ар араасаа дагуулах эрсдэлтэй байгаа юм. Тиймээс энэхүү дэд станцийг өргөтгөх шаардлагатай гэдгийг холбогдох албанаас мэдээллээ.

Орхон аймгийн орон сууц хорооллыг хангадаг 35/6кВольтын ЦРП-2 дэд станцын өнөөгийн  байдал 130 хувийн ачаалалтайгаар ажиллаж байгаа бөгөөд гэнэтийн аваар ослын үед 10300 айл өрх, 1115 аж ахуйн нэгжийг  эрчим хүчээр хангаж чадахгүй хэмжээнд хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл Орхон аймаг Эрдэнэт хотын орон сууцны 80 гаруй хувь нь гэрэл цахилгаангүй, үүнийг даган бусад үйчилгээ тасалдах, иргэдийн амьдралд хүндрэл үүсэх эрсдэл бий болоод байгаа юм.

Энэ байдлыг шийдвэрлэж, 35/6кольтын ЦРП-2 дэд станцыг 2х25мВА-аар өргөтгөхөд 2,1 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд Орхон аймагт ажилласан улсын шадар сайд тэргүүтэй албаныханд уламжиллаа.

Мөн энэхүү орон нутгийн тулгамдсан асуудалд орон нутгийн төсвөө шийдвэрлэхэд хүрэлцэхгүй, санхүү хүнд байгаа учир ирэх жилийн төсөвт суулгаж өгөх талаар монгол улсын шадар сайд, улсын онцгой комиссын дарга энхтүвшин мэдэгдлээ.

Түүнчлэн Орхон аймагт жил бүлийн зуны улиралд үер усны гамшиг болж олон айл гэр, малчин өрхүүд өртөөд зогсохгүй хүний алтан амь ч алдагдаад байгаа. 2017 онд 532 сая  төгрөгийн нийт 1км  урт үерийн далан шинээр хийж, 2018 онд 1,1 тэрбум төгрөгөөр 2,9км  үерийн далан, борооны усны шугам хийхээр төлөвлөсөн. Гэвч дахин Эрдэнэт хотод 44,6 км  инженерийн хийцтэй үерийн  далан хийх шаардлагатай байгаа юм.энэхүү ажилд нийт төсөвт өртөг нь 22,3 тэрбум төгрөг гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЦРП-2 дэд станцыг өргөтгөх шаардлагатай гэв  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй