Шууд Chart

Японы гүнжийн хуримын тов хойшилжээ

2018-02-08 10:04:12

Японы угсаа залгамжлах ханхүү Акишиногийн охин болох гүнж Макоогийн хуримын товыг Японы эзэн хааны ордны захиргаа өнгөрсөн 11-р сард зарласан. Уг тов ёсоор бол хосууд хуримаа энэ оны 11-р сард хийхээр товлогдсон байсан ч ордны захиргаа хуримын товыг хойшлуулсан тухайгаа мэдэгдлээ. Хуримын товыг хойшлуулсан тухай ордны захиргаанаас одоогийн эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух өдөр мөн угсаа залгамжлах хунтайж Нарухитод хаан ширээнд залах ёслолуудтай холбон тайлбарлаж байна. Өдгөө 84 настай Японы одоогийн эзэн хаан Акихито ирэх 2019 оны 4-р сарын 30-нд хаан ширээнээс бууж 5-р сарын 1-нд хунтайж Нарухитог хаан ширээнд залах юм.

Тиймээс, тус улсын түүхэнд тохиох эдгээр чухал ёслолуудыг өнгөрүүлсний дараа, буюу ирэх 2020 онд Японы гүнжийн хуримын ёслолыг хийх шийдвэрийг гаргасан байна.

Өдгөө 26 настай Мако жирийн иргэнтэй гэрлэнэ. Өөрөөр хэлбэл, Гүнж ийнхүү энгийн иргэнтэй хуримаа хийснээр хааны ордноос явж хэргэм зэргээ хураалгах юм.

Хааны гэр бүлийн эмэгтэй гишүүд буюу гүнж нар жирийн иргэнтэй гэрлэвэл хааны ургийн бичгээс хасдаг уламжлалтай. Ерөнхий сайд асан Жуничиро Койзуми 2005 онд уг журмыг халах нь зөв хэмээн парламентад санал асуулга явуулсан ч дэмжлэг аваагүй билээ.

Гүнжийн сүйт залуу  Кэй Комурогийн тухайд, гүнжтэй нэг сургууль төгссөн, нэгэн наран шарлагын газарт аялал жуучлалын ажилтан хийдэг гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы гүнжийн хуримын тов хойшилжээ  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй