Шууд Chart

Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо дөрөвт хүрлээ

2018-02-08 10:14:52

Тайваньд өнгөрсөн шөнө рехтирийн шаталбараар 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн төв нь тус улсын Хуален хошуунаас зүүн хойд зүгт 20 км-ийн зайд 10 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Шууд хөтөлбөрийн эхэнд энэ байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хамгийн сүүлд авсан мэдээллээр 2 хүн амиа алдаж 200 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлж байсан бол хэдхэн минутын өмнө авсан мэдээллээр амиа алдсан хүний тоо нэмэгдэж 4т хүрсэн бол, гэмтэж бэртсэн хүний тоо мөн өсч 225-д хүрсэн байна. Үүнээс гадна, сураггүй алга болсон 140 гаруй хүн байна гэсэн мэдээллийг эрх баригчид өгч байна.

Одоогийн байдлаар байгалийн энэхүү гамшигт өртсөн бүс нутагт аврах эрэн хайх ажиллагааг цэрэг арми хүмүүнлэгийн байгууллага болон сайн дурынхан нийлсэн 300 гаруй хүн явуулж байна.

Хуален хот нь нийслэл Тайпей хотоос 160 км зайд оршдог 100 мянган оршин суугчтай аялал жуулчлалын гол төв бүс болдог хот юм.

Хамгийн сүүлд Тайваньд 2 жилийн өмнө  2016 оны 2-р сард 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж үүний улмаас 115 хүн амиа алдаж байсан юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо дөрөвт хүрлээ  
Үзсэн: 2124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй