Энэ жил Хятадын цагаан сар 2-р сарын 16-нд болно. Одоо Хятадын цагаан сарын өмнөх иргэдийн их нүүдэл ид өрнөж байна. Хятадаас хилийн чанадад ажилладаг цагаач ажилчид, оюутнууд болон дотооддоо том хотуудад ажиллаж, амьдарч сурдаг иргэд уламжлалтцагаан сарын баяраар төвөөс алслагдмал хот суурингууд дахь гэртээ харихаар явцгааж байна.
Эрх баригчдынх нь тооцоолсноор цагаан сарын баярын үеэр буюу ойрын 40 хоногт 2,98 тэрбум хүн нийтийн тээврээр үйлчлүүлэх төлөв гарсан байна. Хятадын Үндэсний Аялал жуулчлалын газрын мэдээлснээр энэ жилийн цагаан сарын үеэр дотоодын аялал жуулчлалын орлого 476 тэрбум юань буюу 76 тэрбум америк долларт хүрэх тооцоо гарчээ. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 12,5 хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм.
Мөн цагаан сарын үеэр Хятад иргэдийн 60 хувь нь дотооддоо аялаж өмнөд бүсийн дулаан бүс нутаг болох Сань Я хот руу аялах, эсвэл Харбин хотын цас мөсний баярыг үзэх зэргээр цагаан сарын баярыг мөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Хятадын засгийн газар баярын улиралыг тохиолдуулан галт тэрэг болон автобусны үйлчилгээг нэмэгдүүлж байгаа юм байна. Хятад улс сүүлийн жилүүдэд хурдны галт тэрэгний үйлчилгээгээ нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор галт тэргээр зорчигдын тоо огцом нэмэгджээ. Хятад улс нь одоогоор дэлхийн хурдны галт тэрэгний хамгийн урт замтай орон болж байна. Тус улс хурдны галт тэрэгний үйлчилгээнд зориулж нийтдээ галт тэрэгний 25 мянган км урт зам тавьсан байна.
| БНХАУ-ын дотоодын аялал жуулчлалын орлого 476 тэрбум юаньд хүрнэ | ||
| Үзсэн: 1056 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.