АНУ-ын зэвсэгт хүчинд үүрэг гүйцэтгэдэг “Ви-22 Оспрей” нисдэг тэрэгний дараагийн залгамжлагч болох "Bell V-280 Valor" нисдэг тэрэг туршилтынхаа анхны нислэгээ амжилттай хийсэн байна. Тус нисдэг тэрэг нь агаарын хэвтээ болон босоо чиглэлийн хөдөлгөөнт нислэг үйлдэх боломжтой ачаа тээврийн зориулалтын нисдэг тэрэг юм.
“Бэлл Ви-280 Вэйлор” нисдэг тэргийг АНУ-ын Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлсэн “Joint Multi Role Technology Demonstrator (JMR-TD)” төсөл хөтөлбөрийн хүрээнд бүтээжээ. Мөн үүнээс гадна Бэлл Хэликоптер компани хамтран бүтээлцсэн юм. Үүнээс гадна “Lockheed Martin, GE, Moog, IAI, TRU Simulation & Training, Astronics, Eaton, GKN Aerospace, Lord, Meggitt и Spirit AeroSystems.” Зэрэг компаниуд дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Тус нисдэг тэргийг бүтээх болсон зорилго бол өмнөх үеийн “Ви-22 Оспрей” нисдэг тэрэгний хувилбарыг шинэчлэн сайжруулан гаргах юм. Тодруулбал, түлшний хэмнэлттэй, жингийн хувьд хөнгөн, ашиглахад амар хялбар байлгах болон мэдээж аюулгүйн ажиллагааны системийг сайжруулан нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Хамгийн анх 2013 онд АНУ-ын Техас мужийн Форт-Уортод болсон үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулж байжээ. Хоёр талын жигүүртэй тус бүр нэг нэг том хэмжээний хөдөлгүүртэй. Агаарт нислэг үйлдэж байхдаа 520 км цаг хүртэл хурдлах чадалтай, нэг удаагийн нислэгээрээ 3900 км зам туулах боломжтой, 4 нисэгчийн суудалтай, 6-11 зорчигч тээвэрлэх багтаамжтай бол дээд тал нь 4500 кг ачаа тээш тээвэрлэх чадалтай нисдэг тэрэг юм байна.
| "Bell V-280 Valor" туршилтын анхны нислэгээ амжилттай хийжээ | ||
| Үзсэн: 976 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.