Шууд Chart

"Хаан ширээний төлөөх тэмцэл" киноны найруулагчид "Оддын дайн" киноны шинэ ангийг бүтээнэ

2018-02-08 16:19:03

АНУ төдийгүй дэлхийн олон улсад хамгийн их үзэгчидтэй болоод байгаа уран зөгнөлт олон ангит кино бол "Хаан ширээний төлөөх тэмцэл" юм. Энэ киноны анхны бүлэг 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ноос дэлгэцнээ гарч эхэлжээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ долоон бүлэг анги үзэгчдийн хүртээл болоод байна.

Энэ шилдэг олон ангит уран зөгнөлт киноны найруулагч Девид Бениоф болон Даниель Бретт Уайсс нар "Оддын дайн" уран зөгнөлт киноны шинэ ангийг найруулахаар болжээ. Гэхдээ тус киноны зураг авалтын ажилд "Хаадын төлөөх тэмцэл" киноны наймдугаар бүлгийг 2019 онд толилуулсны дараагаар орно гэж мэдээлж байна.

Найруулагч Девид Бениоф, Даниель Бретт Уайсс нар "Оддын дайн" киноны шинэ анги цоо шинэ өнгө аястай, шинэ түүхийг харуулах болно. Өмнөх ангиудтай бараг холбогдохгүй гэж мэдээлэлдээ онцолсон байна. Тэд "Бид хоёр бага зэрэг сэтгэл түгшиж сандарч байгаа ч энэ хариуцлагатай ажлыг хийхээр болсондоо аз завшаан хэмээн баярлаж, талархаж байна" гэсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Хаан ширээний төлөөх тэмцэл" киноны найруулагчид "Оддын дайн" киноны шинэ ангийг бүтээнэ   
Үзсэн: 1129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй