Шууд Chart

Тайваньд газар хөдлөлтөд өртөж амиа алдсан хүний тоо 10-т хүрлээ

2018-02-09 11:29:32

Өнгөрсөн мягмар гарагийн орой Тайванийн  Хуалиен  хотын хойд хэсэгт   6,5 магнитудын хүчтэй газар  хөдлөлт болсон тухай бид мэдээлсэн.  Тэгвэл сүүлийн мэдээгээр газар хөдлөлтийн уршгаар амиа алдсан хүний тоо нэмэгдэж 10-т хүрээд байна. Үүний зэрэгцээ 267  хүн гэмтэж  бэртсэн  бол 60 орчим хүн  сураггүй  болсонд тооцогдож  байгаа аж.  Амиа алдсан хүмүүсийн 3 нь БНХАУ-ын иргэн байна.  Гамшгийн бүсэд аврагчид эрэн хайх  аврах ажиллагаагаа  үргэлжлүүлж  байна. Тэгвэл   газар хөдлөлтөд өртсөн энэ хотод манай улсаас 31 оюутан суралцдаг. Тайпэй дахь байрлах манай улсын  Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар  ажлын хэсэг  байгуулан  24  цагаар  ажиллуулж  байгаа талаар Монгол  Улсын Гадаад харилцааны  яам  мэдэгдээд  байна.

Тус  ажлын хэсгийнхэн  газар  хөдлөлтийн бүсэд  байгаа Монгол оюутнуудтай холбоо тогтоосны зэрэгцээ газар хөдлөлтийн  төвд  байсан  Цу Чи их  сургуулийн  4 оюутанг  Тайпэй хотод  өнөөдөр шилжүүлэн  авчирсан  байна. Газар хөдлөлтийн бүсээс зайтай оршдог  Дунхва Их сургуульд  суралцаж  байгаа  13 оюутан аюулгүй байгааг мэдээллээ.  

Хүчтэй  газар хөдлөлтийн  дараах  чичиргээнүүд  үе үе болсоор мэдрэгдсээр байгаа бөгөөд АНУ-ын  Геологийн албаны  мэдээгээр Тайванийн  зүүн  эрэг  орчимд  5,2  магнитудын газар   хөдлөлт  болсон  байна.























Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайваньд газар хөдлөлтөд өртөж амиа алдсан хүний тоо 10-т хүрлээ  
Үзсэн: 1553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй