Өмнөговь аймагт "Зөгийн үүр" хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, гадаадын 11 улсад 300 орчим иргэнийг богино болон урт хугацааны сургалтад хамруулаад байна. Өнөөдөр дараагийн долоон хүнийг тодруулж Тайваньд сургахаар болжээ.
Төрийн албан хаагчид болон орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа залуусыг гадаадын улс оронд туршлага судлуулан сургах, эргэж ирээд орон нутагтаа дор хаяж гурван жил ажиллуулах зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тайвань улсын Нанхуа их сургуульд Төрийн удирдлагын магистраар сурах долоон хүнтэй аймгийн удирдлагууд гэрээ байгууллаа.
Сурч ирээд орон нутагтаа гурван жилээс дээш хугацаагаар үр дүнтэй ажиллахыг гэрээнд тусгасан байна. Салбар бүрийн төлөөллийг "Зөгийн үүр" хөтөлбөрт хамруулахыг зорьж байгаа бөгөөд гол нь англи хэлний тодорхой мэдлэгтэй байх ёстой аж.
100 хувийн тэтгэлгээр гадаадын аль нэг оронд суралцан мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломжийг аймгийн засаг даргын "Зөгийн үүр" хөтөлбөр олгож байна.
Эрүүл мэнд, боловсрол, соёл спорт, төрийн алба, тариаланчид, малчид гэх мэт аль болох өргөн цар хүрээг хамруулахыг зорьж буй.
“Зөгийн үүр” хөтөлбөрт хамрагдсан эхний хүмүүс гадаадад суралцан аймаг, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа.
Тухайлбал Энэтхэг улсад суралцаж ирсэн англи хэлний багш нар аймагтаа “Англи хэлтэй Өмнөговь” хөтөлбөрийг сайн хэрэгжүүлэхэд анхаарч ЕБС-н сурагчид, иргэд, төрийн албан хаагчдыг хамруулсан англи хэлний сургалтуудыг хийхээс гадна англи хэлний ярианы клубыг тогтмол ажиллуулж байна.
| "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд дараагийн долоон хүнийг Тайваньд сургахаар болжээ | ||
| Үзсэн: 1195 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.