Шууд Chart

Төв аймаг 2018 оныг “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” жил болгон зарлалаа

2018-02-09 13:24:39

Төв аймаг 2017 онд хүрсэн ололт амжилтаа бататган, “Ажилтай, орлоготой иргэн” урианы жилийн ажлын бодлого, үйл ажиллагааны үргэлжлэл болгож, 2018 оныг “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” жил болгон зарлаж, нээлтээ хийлээ.

“Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” жилд Төр, шинжлэх ухаан, хувийн хэвшил, өрх, иргэдийн хамтын ажиллагаанд түшиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэн, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн бүтцийг төрөлжүүлэн, бүтээмжийг дээшлүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, ажлын байрыг 14000 хүргэн иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилт тавиад байгаа юм.

“Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” урианы жилийн нээлт саяхан аймгийн төв Зуунмод суманд зохион байгуулагдсан бол өчигдөр зургаан багт нэгэн зэрэг нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймаг 2018 оныг “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” жил болгон зарлалаа  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй