Шууд Chart

ОХУ-ын мөнгө угаах машин

2018-02-09 14:08:18

Гурван жилийн өмнө “Зохион байгуулалттай гэмт хэрэг ба Авлигыг мэдээлэх Төсөл” (OCCRP)1 “Оросын мөнгө угаах машин” нэртэй тус улсаас их хэмжээний мөнгө гаргах зорилготой санхүүгийн залилангийн схемийг ил болгож байсан. Хууль бус мөнгө угаагдаж Европын улс орнууд руу шилжигдэн байрлаж байжээ.

Саяхан (OCCRP) болон "Новая Газетта" хамтран тус мөнгө угаах машиныг бүрдүүлж буй 120 гаруй дансны мэдээллийг олж авч чадсан байна. Энэхүү мэдээллээ олон улсын сэтгүүлч нартай хуваалцсан бөгөөд тэд эрэн сурвалжлах ажлаа үргэлжлүүлж байгаа ажээ. Энэхүү системээр 20.8 тэрбум ам доллар Орос улсаас гадагш гарсан бөгөөд яагаад дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагууд энэ схемийг зогсоож чадахгүй байгаа нь анхаарал татаж байна.

Жич:“Зохион байгуулалттай гэмт хэрэг ба Авлигыг мэдээлэх Төсөл” (OCCRP) нь дэлхийн хэмжээний 40 ашгийн бус мөрдөн шалгах төв, олон тооны сэтгүүлчид болон хэд хэд бүс нутгийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэгтгэсэн сүлжээ юм. Тус сүлжээ нь Европ, Африк, Ази болон Латин Америкт хүрч ажилладаг. 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд үндэстэн дамнасан авлига, зохион байгуулалттай гэмт хэргүүдийг “технологид үндэслэсэн” арга барилыг ашиглан илрүүлж, дэлхий нийтэд мэдээлж ажилладаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын мөнгө угаах машин  
Үзсэн: 2241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.106.xxx] 2018-02-09 18:18
оросоос мөнгө гарч л байвал барууныхан бурууг нь мэдсэн ч хамаагүй дэмжээд л явна харин орос руу мөнгө орж байвал дэлхийн төгсгөл ирж буй мэт дор нь сенсацилж таслан зогсооно. энэ бол ардчилал

Бидэнтэй нэгдээрэй