Шууд Chart

ОХУ-ын Сонгуулийн төв хороо саналын хуудасны загвар, эх бичвэрийг нь эцэслэн батлав

2018-02-10 12:46:23

ОХУ-ын Сонгуулийн төв хороо саналын хуудасны загвар эх бичвэрийг нь эцэслэн баталснаа мэдээллээ. Саналын хуудсанд ирэх сарын 18-ны өдөр  болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй найман нэр дэвшигчийн нэрийг бичсэн байна. Жагсаалтын нэгдүгээрт Сергей Бабурины нэр бичигдсэн байгаа бол Григорий Явлинкийн нэр хамгийн  сүүлд  буюу наймдугаарт бичигджээ.  

Нэр дэвшигчдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаахад одоогийн төрийн тэргүүн Владимир Путины нэр гуравдугаарт бичигдсэн  байна. Мөн нэр дэвшигчдийн нэрсийн ард төрсөн он сар,  гэрийн хаягаас авахуулаад ажил, албан тушаал, хаанаас нэр дэвшиж байгааг нь бичжээ.

Ерөнхийлөгч Путинаас бусад нэр дэвшигчийн нэрийн ардах тайлбар дэлгэрэнгүй байгаа бол Путин Ерөнхийлөгчийг 10 гаруйхан үгээр тодорхойлсон  байгаа юм байна. Гэхдээ Сонгуулийн төв  хорооны  орлогч  Николай Булаев энэ тодорхойлолтыг саналын хуудсанд оруулахдаа штабуудтай нь зөвшилцөж,  саналыг  тусгаснаа  тайлбарласан байна. 

Сонгуулийн  төв  хорооныхны мэдээгээр Ерөнхийлөгчийн сонгуулиар нийтдээ 111.4 сая саналын хуудсыг хэвлэхээр төлөвлөж буй аж. Саналын хуудсуудын  эхний хэсгийг  алслагдсан  хот суурин, хилийн чинад дахь санал авах хэсэг, хороодод зориулж энэ сарын 25-ны дотор хэвлэж, илгээх  юм байна. Үлдсэнийг нь ирэх сарын 7-нд бэлэн болгох аж. Хилийн чинадад  ажиллаж, амьдарч байгаа Оросын сонгогчдод зориулж 1.8 сая хуудас хэвлүүлэх юм байна.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын олон улсын шинжээчид Крымээс бусад Оросын бүх бүс нутагт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр ажиглагчаар оролцох юм байна. Энэ тухай ОХУ-ын төрийн тэргүүний сонгуульд ажиглалт хийх багийн тэргүүн Ян Петерсен мэдэгдсэн юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Сонгуулийн төв хороо саналын хуудасны загвар, эх бичвэрийг нь эцэслэн батлав   
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй