Шууд Chart

Пхеньян БНСУ-ын ерөнхийлөгчийг Умард Солонгосд албан ёсны айлчлал хийхийг урьжээ

2018-02-11 15:49:46

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мун Же Инийг Пхеньянд албан ёсны айлчлал хийхийг урилаа.  Урилгыг Сөүлд айлчилж буй, Умард Солонгосын удирдагчийн дүү  Ким Ё Жон ерөнхийлөгч Мун Же Интей хийсэн уулзалтын үеэрээ уламжилсан байна.

Мөн талууд уулзалтын үеэр хоёр Солонгосын цаашдын эдийн засгийн болон дипломат харилцааны талаар ярилцсан гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээллээ.  БНСУ-ын ерөнхийлөгч Мун Же Ин айлчлал хийх урилгыг хүлээн авахын сацуу Солонгосын хойгийн асуудлыг  тогтворжуулахын тулд Умард Солонгос нь АНУ-тай хэлэлцээрийн ширээний ард суух нэн шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэжээ.

Өмнө нь Ерөнхийлөгч Мун Же Ин  Пхеньянд албан ёсны айлчлал хийх сонирхолтой байгаа хэдий ч  Вашингтоны зүгээс энэхүү айлчлалыг нь нааштайгаар хүлээн авахгүй байх гэж илэрхийллээ.  Тус уулзалтад мөн  Умард Солонгосын Төрийн ёслолын албаны дарга Ким Ёнг Нам байлцсан байна.



Уулзалтын дараа Ерөнхийлөгч Мун болон төрийн ёслолын албаны дарга Ким Ёнг Нам  нар хоёр Солонгосын хамтарсан эмэгтэй хоккейн багийн тоглолтыг үзэж сонирхлоо. Нэмж хэлэхэд, Пхеньяны удирдагчийн гэр бүлийн гишүүд 1950 оны хоёр Солонгосын дайнаас хойш анх удаа Өмнөд Солонгост ийнхүү албан ёсны айлчлал хийж байгаа нь энэ юм. Мөн Пёнчан-2018 Өвлийн олимпийн наадмыг тохиолдуулан Умард Солонгосын нийт 22 өндөр дээд албан тушаалтнууд Өмнөд Солонгост  өнгөрсөн баасан гарагт хүрэлцэн ирсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пхеньян БНСУ-ын ерөнхийлөгчийг Умард Солонгосд албан ёсны айлчлал хийхийг урьжээ  
Үзсэн: 2557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй