Орхон аймгийн шатрын спортын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэхүү тэмцээнд цэцэрлэгийн наснаас 18 хүртэлх насны долоон ангилалд 300 гаруй тамирчин оюун ухаанаа сорьж буй.
Дээрх тэмцээнийг Орхон аймгийн ЗДТГ, аймгийн шатрын холбоо хамтран зохион байгуулж байна. Уг тэмцээнээс шалгарсан хүүхдүүд УАШТ-д оролцох эрхээ авна. Энэ оноос эхлэн Орхон аймгийн шатрын холбооны тэргүүнээр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут ажиллаж байгаа бөгөөд 2018 онд шатрын спортыг хөгжүүлэхэд анхаарч, шатрын спортын байртай болох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт тогтмол үйл ажиллагаа явуулдаг шатрын спортын таван клуб бий. Спортын ОУ-ын мастер нэг, ОУ-ын шатрын холбооны мастер хоёр, шатрын спортын мастер 10 орчим байдаг аж. Тиймээс цаашид шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор өсвөрийн шинэ залуу үеийг бэлтгэн сургах, чадвар чансааг дээшлүүлэх зорилгоор өсвөрийн тамирчдыг ийнхүү өрсөлдүүлж байна.
Орхон аймгийн шатарчдын хувьд дараагийн тэмцээн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймгийн "Эрдмийн сан" сургуулийн шинээр ашиглалтад оруулсан спорт зааланд зохион байгуулагдаж, зохион байгуулалт өндөр сайхан эхэллээ.
| Орхончууд өсвөрийн шатарчдынхаа аваргыг тодруулах гэж байна | ||
| Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.