Австрийн “Коинфинити” нэртэй гарааны компани “Лайтэнинг нэтворк” сүлжээнд түшиглэн ажилладаг Биткоины автомат машиныг бүтээсэн байна. Цахим сүлжээнд зориулагдсан цахим төлбөрийн хэрэгслийг ашиглах хамгийн хялбар, хамгийн хурдан үйлчилгээ болно гэж зохион бүтээгчид нь онцлон танилцуулсан байна.
Одоогоор бол төлбөрийн үйлчилгээний салбарт албан ёсоор нэвтрээгүй байгаа юм байна. харин хэрэглэгчдийн түвшинд ашиглан, туршиж үзэж байгаа гэжээ. Энэ цахим төлбөрийн хэрэгслийн автомат машин бүтээсэн явдал бол дэлхийд анхдагч тохиолдол болж байгаа юм. Хөгжүүлэгчдийн мэдээлснээр үүгээр дамжуулан Блокчейны хамгийн анхны хөрвүүлэлтийг хийгээд байгаа гэсэн байна. Хэрхэн ашиглах, үр дүнтэй холбоотой мэдээллээ зохион бүтээгчид нь танилцуулж, цахим сүлжээнд бичлэг хэлбэрээр харуулаад байгаа нь энэ юм.
Мөн Лайтэнинг нэтворк цахим сүлжээнд өнөөдрийн байдлаар маш их хэмжээний мэдээлэл, 400 гаруй зангилаа, 1000 гаруй нээлттэй сувгууд альфа-тест горимд байгаа гэсэн байна. хөгжүүлэгчид нь энэ шинэ үйлчилгээний зориулалтын автомат машиныг ашиглахгүй, салбарт нэвтрүүлэхгүй гэх зүйл харагдахгүй байгаа туршилт амжилттай болох юм бол салбарт ашиглаж болох үйлчилгээ хэмээн харж байгаа юм байна.
| “Lightning network” сүлжээнд түшиглэсэн биткоины автомат машин бүтээжээ | ||
| Үзсэн: 1015 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.