Зөөврийн зориулалтын хамгийн хямд үнэтэй хэт авианы дуран буюу төхөөрөмжийг бүтээсэн талаар мэдээлж байна. Тодруулбал, “Баттерфлай Нэтворк” компанийн эрдэмтэд “Ай-Кью” нэртэй зөөврийн эхо аппаратыг бүтээсэн юм байна. Тун удахгүй эрүүл мэндийн салбарт халаасандаа хийгээд аваад явж болох боломжтой ашиглахад хялбар хамгийн хямд үнэтэй хэт авианы дуран бүхий “ IQ” нэртэй төхөөрөмж зах зээлд нэвтрэх болно гэж зохион бүтээгчид нь мэдээлсэн байна.
Эмчийн үйлчилгээ авч байгаа иргэд эмчийн зөвлөгөө заавар, эмчийн хяналтад орохдоо хэт авианы дуранд үзүүлэх шаардлагатай болдог. Ингэхийн тулд улсын болон хувийн эмнэлгийн хаалгыг тогшиж, урт дараалалд цаг хугацаа алдан хүлээх шаардлагатай болдог. Харин орчин үеийн технологийн хувьсан өөрчлөгдөж байгаа дэвшлийн ачаар энэ бүгд ард хоцрох цаг ирснийг энэ шинэ төрлийн төхөөрөмж батлан харуулж чаджээ. Стандартын хэмжээтэй, хүчин чадалтай эхо аппаратаас дутахааргүй болсон нь гайхалтай. Үнийн хувьд асар хямдхан гэдгийг хэлж байна. хүсвэл энгийн иргэд ч тусгай зөвшөөрөл авсны дараа хувьдаа худалдан авч болох боломж бий гэж харж байгаа юм. Хэт авианы тусламжтайгаар хүний биеийн дотор эрхтнүүдийг харж, өөрчлөлт, өвчлөлтийг мэдэж харах боломжтой төхөөрөмж халаасанд багтана гэдэг эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт төрөн гарч ирж байгаа ээлжит нэгэн дэвшил болж байна. Ямар ч төрлийн ухаалаг гар утас болон планшетэд холбоод ашиглаж болно. Энэ төхөөрөмжийн үнэ нь АНУ-ын зах зээлд 2000 ам.доллар хэмээн үнэлэгдэж байгаа юм байна.
Учир нь лаборатори, амбулаторийн орчинд ашиглагддаг суурин хэлбэрийн эхо аппарат 15-с 100 мянган ам.доллар үнэтэй байдаг тул үүнийг эдийн засгийн маш том хэмнэлт авахуйц, ухаалаг хэрэгсэл боллоо гэж үзэж байгаа юм. АНУ-ын эрүүл хүнсний хяналт шинжилгээ болон эм үйлдвэрийн салбарт эрүүл мэндийн үзлэг үйлчилгээн туршиж, ашиглаж болох зөвшөөрлийг АНУ-д өгөөд байгаа юм байна.
Ингэснээр энэ төхөөрөмжөөр шээсний шинжилгээ эмэгтэйчүүдийн эмчилгээ үзлэг, зүрх судас, цус, булчингийн эд, ясны бүтцийг үзэж харах боломжтой болж байгаа юм байна.
| Зөөврийн зориулалтын хэт авианы дуран бүхий төхөөрөмж “ IQ” | ||
| Үзсэн: 1443 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.