Японы өөрийгөө батлан хамгаалах хүчнийхэн өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт осолдсон нисдэг тэрэгний ослын шалтгааныг мөрдөн шалгасаар байна. Урьдчилсан байдлаар нисдэг тэрэгний гол сэнс тээгч мотор нь нисч байх үед нь гэмтэл гарсан байх магадлалтай гэдэг хувилбарыг нягтлан шалгаж байгаа аж.
Эргэн сануулахад, өөрийгөө батлан хамгаалах хүчний нисдэг тэрэг Японы баруун нутгийн Сага мужийн орон сууцны байшин дээр унасан юм. Ослын уршгаар нисдэг тэрэгний нисэгч 2 хүн амиа алдсан бөгөөд байшинд байсан бага сургуулийн охин зугтаж амжсан ч хөлөө гэмтээсэн.
Мөн хөрш байшингийн дээврийг гэмтээж, онгоцны тос масло хүүхдийн тоглоомын талбайд асгарсан зэрэг хохирол учирсныг өөрийгөө батлан хамгаалах яамнаас нөхөн төлж барагдуулахаа мэдэгдээд байгаа юм.
| Нисдэг тэрэгний ослын шалтгааныг мөрдөн шалгасаар байна | ||
| Үзсэн: 1106 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.