Орхон аймагт гурван настай хүүхэд архи уун шоконд орж, эрчимт эмчилгээнд эмчлүүлж байна.
Сар шинийн баяр үргэлжилж байгаа энэ цагт бага насны хүүхдийн хажууд архи согтууруулах ундааг замбараатай хэрэглээгүйн улмаас ийм байдал үүсчээ.
Гурван настай хүү ухаангүй хэвтэж байхад нь 10 настай эгч анх харж, эцэг эхдээ дуулгаснаар эмнэлэгт хүргэгдсэн байна.
Гэвч эцэг эх нь биеэ удирдах чадваргүй болтлоо согтсон байсан тул эмнэлэгээс авч зугтахыг мөн оролджээ.
Хүүхдийн ходоодыг угааж, бусад эмчилгээг хийсэн бөгөөд саяхан сэрсэн талаар Орхон аймгийн сурвалжлагч А.Саранчимэг мэдээ ирүүллээ.
| Орхон аймагт гурван настай хүүхэд архи уужээ | ||
| Үзсэн: 1918 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.