Технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Everysight” компани унадаг дугуйн тамирчдад зориулж ухаалаг нүдний шил бүтээсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Харин саяхнаас албан ёсоор захиалга авч эхэлсэн талаар мэдээлж байна. Гэхдээ эхний ээлжид цахим хэлбэрээр захиалагчдын хүсэлтийг хүлээн авах юм байна. Зөвхөн дугуйчид гэлтгүй хурдыг гартаа эзэмшигч спортын тамирчин хүн бүр тус нүдний шилийг ашиглах боломжтой гэнэ.
"Raptor" нэртэй ухаалаг нүдний шилний үндсэн дээр хөгжүүлэн зохион бүтээсэн тус спорт шил нь урд замд харагдаж байгаа бүхий л зүйлийн мэдээллийг өгөх боломжтой. Тодруулбал, замын мэдээлэл, үүнд өгсүүр, уруу, огцом эргэлт, нүх, чулуу гэх мэт. Харин үүний дараа мэдээж хурдны хэмжигдэхүүнийг заана. Унадаг дугуйгаа жийж байхдаа хэчнээн км/цагийн хурдтай явж байгаа эсэхээ харж, хянах боломжтой.
Мөн туулсан замын зай, шатаасан килокалорын хэмжээ зэрэг бусад үзүүлэлтүүдийг харж болох юм байна. Үүнээс гадна ухаалаг нүдний шилний тусламжтайгаар та аяллынхаа адал явдалтай хором мөч бүрийг дүрс бичлэгээр болон зураг хэлбэрээр авч үлдэх боломжтой. Ингэхийн тулд тус шилэнд тусгай зориулалтын видео камерыг суулгаж өгсөн байна. Мэдээж энэ ухаалаг нүдний шил, ухаалаг гар утастай “Bluetooth”-ийн тусламжтай холбогдоно. Энэ нь дуу хөгжим сонсох, дуудлага хийх бололцоог олгож байгаа нэгэн шинэ дэвшил юм.
Түүнчлэн гар утасныхаа GPS төхөөрөмжийн мэдээллийг нүдний шилэндээ хүлээж авах боломжтой гэж онцолж байна. Дуут команд хүлээж авах боломжтой нүдний шил нэг удаагийн бүтэн цэнэгтэйгээр 8 цаг хүртэл ажиллана. Энэ оны 2 дугаар сараас эхэлж энэхүү нүдний шилний 16 гега санах ойн багтаамжтай нь 500 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж эхэлсэн бол 32 гега санах ойн багтаамжтай нь 50 ам.доллараар илүү үнэтэйгээр худалдаалагдаж эхлээд байгаа юм байна.






| Дугуйчдад зориулсан “Raptor” нүдний шил худалдаанд гарлаа | ||
| Үзсэн: 2275 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.