Шууд Chart

Өмнөговьчууд цаг уурын мэдээгээ автомат хариулагчаас авдаг боллоо

2018-02-22 15:42:35

Өмнөговь аймагт цаг уурын мэдээгээ автомат хариулагчаас авдаг телефон утсыг нэвтрүүллээ.

Үүрэн холбооны сүлжээ бүхий газруудаас 70532900 дугаарын утсанд холбогдож тус аймгийн 65645 иргэн 24 цагийн турш цаг агаарын мэдээллийг авах бүрэн боломжтой юм.

Дээрх аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар нь 2018 оныг техникийн шинэчлэлийн жил болгон зарлаж, аймгийнхаа 15 сумын нутаг дахь үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн газруудаас 70532900 дугаарын утсанд холбогдож 1,5 хоногийн цаг агаарын мэдээ болон агаарын бохирдол, цас бороо, хур тунадасны мэдээллийг авах боломжийг нэвтрүүллээ.

Энэхүү хариулагчийг нэвтрүүлсэн нь ард иргэдэд байгаль цаг уурын эрсдлээс урьдчилан сэрэмжлүүлэх ач холбогдол бүхий ажил болсон байна.

Түүнчлэн 2017 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар фургон маркийн автомашиныг авч өгсөн бол 2018 онд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Тус төсвөөр хурын шимийг нэмэгдүүлээд зогсохгүй, 1987 онд хэвлэгдсэн уур амьсгалын лавлах номыг шинэчлэх юм байна. Энэ мэт байгаль цаг уурын нөхцөл байдлыг урьдчилан мэдэх ард иргэдээ сэрэмжлүүлэх ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлэхээр Өмнөговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар аймаг орон нутгийн удирдлагуудтайгаа нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөговьчууд цаг уурын мэдээгээ автомат хариулагчаас авдаг боллоо  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй