Английн Лестер хотын хүнсний жижиг дэлгүүрт хүчтэй дэлбэрэлт болсны уршгаар 6 хүн гэмтэж бэртсэн байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийг хотын Хатан хааны нэрэмжит эмнэлэгт хүргэснийг албаныхан мэдээлж байна. Эмч нар 2 хүний биеийн байдал онц хүнд байгааг мэдэгдсэн байна.
Юуны түрүүнд дэлбэрэлтийн дараа ээлжит террорист халдлага гарав уу гэсэн болгоомжлол таамаглал үүсч, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар шуурхай мэдээлэл цацаж байлаа. Гэвч хууль сахиулах байгууллагынхан энэ дэлбэрэлтийг террорист халдлагатай холбоогүй гэдэг урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа юм байна.
Daily mail сонины мэдээлж байгаагаар дэлбэрэлтийн уршгаар 2 давхар байшин тэр чигтээ сүйдсэн байна. Мөн дэлбэрэлтийн дараагаар хүчтэй гал гарчээ. Одоогоор дэлгүүрт болон дээд давхрын байранд нь хичнээн хүн байсан нь, мөн ямар шалтгаанаар дэлбэрэлт болсон нь тодорхойгүй хэвээрээ байна.
| Лестер хотод болсон дэлбэрэлтээс болж 6 хүн гэмтэж бэртжээ | ||
| Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.