Хятадын коммунист намын төв хорооноос тус улсын дарга, дэд дарга нарт хугацаагүйгээр төр барих эрх олгох санал гаргасан талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Тодруулбал, БНХАУ-ын дарга, дэд даргын албыг 2 бүрэн эрхийн хугацаанд хаших ёстой гэсэн үндсэн хуулийн заалтыг хасах санал оруулж байгаа нь олон улсад ихээхэн анхаарал татсан үйл явдалд тооцогдож байна.
Хэрэв энэ санал хэлэлцэгдэж батлагдах юм бол Хятадын удирдагч Си Жиньпин ирэх 5 жилд төдийгүй түүнээс ч цааш үргэлжлүүлэн төрийн эрхийг барих болно. Түүнчлэн, Хятадын коммунист намын төв хороо удирдагч Си Зиньпины шинэ эринд Хятад онцлогтой социализмыг хөгжүүлэх тухай үзэл санааг Үндсэн хуульд оруулах санал гаргасан байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон Хятадын Коммунист намын XIX Их хурлын үр дүнд Хятадын удирдагчийн энэ үзэл санааг Хятадын коммунист намын дүрэмд оруулсан билээ. Өнөөдөр Бээжин хотноо Хятадын Коммунист намын төв хорооны хуралдаан эхэлж байна. Энэ хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх юм.
| ХКН Си Жиньпинд хугацаагүйгээр төр барих эрх олгох санал гаргалаа | ||
| Үзсэн: 859 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.