Германы канцлерын үүрэг гүйцэтгэгч Ангела Меркель эвслийн засгийн газрын гишүүдийн нэрсийн жагсаалтыг танилцуулсан байна. Засгийн газрын эвсэл нь Христийн ардчилсан холбоо, Христийн социал Холбоо нам болон Социал демократ намаас бүрдэж байгаа юм.
Гэхдээ хатагтай Меркель урьдчилсан байдлаар сайд нарын нэрсийг танилцуулж байгаа юм. Тэрээр батлан хамгаалахын сайдад Урсула фон дер Ляйеныг, эдийн засгийн сайдаар Петер Альтмайерыг, боловсрол хөдөө аж ахуй болон интеграцийн сайдын нэрсийг мөн танилцуулсан. Эрүүл мэндийн сайдад Иенс Шпаны нэрийг дэвшүүлжээ. Мөн хөдөө аж ахуйн сайдад Юлия Клекнер, боловсролын сайдад Аня Карличекийн нэрийг дэвшүүлээд байгаа юм байна. Гэхдээ социал демократ намынхан эрх баригч эвсэлд багтахаа баталсан тохиолдолд тэд яамдыг тэргүүлэх юм.
Тус намын 460 мянган гишүүн консерваторуудтай эвсэн нэгдэх эсэхээ их хурлаараа шийдэх ёстой. Үүний дараа буюу ирэх сарын 4-нд сайд нарын танхимын 6 гишүүнд хэн хэний нэрийг дэвшүүлж байгаагаа зарлахаа мэдэгдээд байна. Үүнтэй зэрэгцэн Ангела Меркелийн тэргүүлдэг Христийн ардчилсан холбооны их хурал болно энэ Их хурлаар Христийн социал холбоо болон социал демократ намтай эвсэн засгийн газар эмхлэн байгуулах эсэх асуудлаар санал хураалт явуулах ёстой. Тус улсад өнгөрсөн оны 9 дүгээр сарын 24-нд парламентын сонгууль болсон. гэвч намуудаас аль нь ч дангаар засгийн газар эмхлэн байгуулах хэмжээний санал авч чадаагүй.
Хамгийн их суудал авсан Христийн ардчилсан Холбоо, Христийн социал холбоо намынхан сонгуулийн дараа эвслийн засгийн газар байгуулахаар Ногоон намынхантай яриа хэлэлцээ хийж байсан ч бүтэлгүйтсэн юм.
| Ангела Меркель Эвслийн Засгийн газрын гишүүдийн нэрсийг танилцууллаа | ||
| Үзсэн: 690 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.