Шууд Chart

Гал унтраагч робот “Walk man”

2018-02-27 15:50:44

Ирээдүйд роботууд ажлын байран дээр гарч эхлэхэд хүний хөдөлмөр, хэрэгцээ шаардлагагүй болно гэж бид үздэг. Бүхий л төрлийн салбарт зохион бүтээж, хөгжүүлж байгаа робот өөр өөрсдийн гэсэн үүрэг даалгавар, зориулалттай байдаг. Энэ удаад гал унтраагч шинэ төрлийн роботыг онцолж байна. “Уалк-мэн” нэртэй роботын туршилт эхэлжээ.

Гал унтраагч роботыг салбарт нэвтрүүлснээр гал унтраагч мэргэжилтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах бүрэн боломжтой гэж үзэж болно. Энэ харагдаж байгаа роботыг Италийн технологийн хүрээлэнгийн инженерүүд бүтээжээ. Саяхан туршилтаа амжилттай хийж дуусгасан талаар мэдээлсэн байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд энэ робот одоохондоо хараахан өөрөө бие даан алхах чадвартай болоогүй байгаа. Удирдахын тулд тусгай төхөөрөмжөөр хянан жолоодон явуулдаг байна. мөн аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтын бэхэлгээг хийж өгснийг харж байгаа байх. Гол зориулалт бол маш энгийн. Гал гарсан объект руу нэвтрэн орж, амь нас, эрүүл мэндээрээ эрсдэлд ороод байгаа хүнийг аврах. Мөн мэдээж гал унтраах. Уалк-мэн роботын толгойн хэсэгт хэд хэдэн камер, лазерийн төхөөрөмж, микрофон зэргийг суурилуулж өгсөн байна. эдгээр төхөөрөмжүүд нь удирдлагын хэсэгт мэдээллийг дамжуулдаг байна. Их бие, гар хөл гээд бусад зүйлсийг хөдөлгөгч 32 ширхэг хөдөлгүүрийг мөн тоноглож өгсөн байна. Уалк-мэн робот 185 см өндөртэй, 102 кг жинтэй, өрөөсөн нэг гар нь 10 кг хүртэлх жинтэй зүйлийг өргөж дийлдэг байна. нэг удаа бүрэн цэнэглэсэн тохиолдолд 2 цагийн турш ажилладаг юм байна. 2013 онд Европын зөвлөл гал унтраах зориулалтын хүн дүрст роботыг бүтээх ажлын төслийг дэмжиж, улмаар үүнээс хойш дэлхийн улс орны инженер технологийн салбарын мэргэжилтнүүд ийнхүү энэ төрлийн зориулалтын роботыг бүтээх ажлаа албан ёсоор эхлүүлсэн гэж үздэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гал унтраагч робот “Walk man”  
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй