Шууд Chart

Далай тэнгисийн хог хаягдлыг цэвэрлэх томоохон хэмжээний төсөл энэ оноос эхэлнэ

2018-02-27 15:54:34

Далай тэнгисийн хог хаягдлыг цэвэрлэх томоохон хэмжээний төсөл энэ оны дунд үеэс албан ёсоор эхэлнэ. “Өүшн Клийн ап” төслийг хэрэгжүүлэгчид Сан-Францискогын булан дахь Аламида нэртэй тэнгисийн цэргийн хүчний мэдэлд байсан нисэх буудлыг түшиглэн энэ ажлаа эхлүүлэхээр болоод байгаа юм байна.

Хүн төрөлхтөн өөрсдийн гараар байгаль дэлхийгээ бохирдуулсаар байна. Үүнд агаарын бохирдол, далай тэнгисийн хог хаягдал зэрэг бусад зүйлс орж байгаа. Эдгээр асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжгүй ч гэлээ бага багаар цэвэрлэн багасгах ажил, төсөл хөтөлбөрүүд хэрэгжсээр байна. энэ харагдаж байгаа төхөөрөмж бол урт хоолойн тусламжтайгаар усан дахь хог хаягдлыг түүж авах зориулалтын төхөөрөмж юм. гэхдээ мэдээж усны гадаргуу дээр хөвж байгаа зүйлсийг л хамж авах зориулалтын. Энэ нь хуванцар материалтай хог хаягдал, мод гэх мэтчилэн зүйлс орж байгаа юм. энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд маш их хэмжээний хөрөнгө санхүүжилтийн авсан нь мэдээж. Одоогоор Аламида станцад усны хог цэвэрлэгч төхөөрөмжийг угсрах ажил хийгдэж байгаа. Энэ оны зун гэхэд анхны туршилтаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. энэ нь ойролцоогоор  метр урттай урт хоолойг далай тэнгисийн усанд тавина гэсэн үг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Далай тэнгисийн хог хаягдлыг цэвэрлэх томоохон хэмжээний төсөл энэ оноос эхэлнэ  
Үзсэн: 1780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй