Шууд Chart

Хуавей компани шинэ загварын планшетуудаа танилцуулжээ

2018-02-27 16:51:51

Ухаалаг гар утас, цахилгаан хэрэгслийн зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэн нэвтрүүлдэг Хятадын Хуавей компани саяхан шинэ загварынпланшетуудаа танилцуулсан байна. энэ бүтээгдэхүүнээ “Эм-дабль-ю Си 2018” үзэсгэлэнгийн үеэр олон дэлгэн үзүүлсэн юм. Хуавей компани “Медиа Пад Эм болон 8, мөн эм арав гэсэн нэртэй 3 төрлийн планшет бүтээсэн байна.

Хятадын үйлдвэрлэгч, хөгжүүлэгчид зах зээлд өндөр хүчин чадалтай, чанартай, хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн нэвтрүүлж байгаа нь бусад төрлийн үйлдвэрлэгчдийн хувьд томоохон өрсөлдөгч нь болж өгч байгаа. Үүний нэг бол хуавей компани. Тус компанийн бүтээгээд байгаа энэ гурван төрлийн планшет нь хэлбэр загварын хувьд өнгөлөг, өвөрмөц шийдлийг өөртөө агуулж чадсанаараа онцгой болж өгчээ. Өү-Си Андройд 8.0 Орео болон Андройд Эндми үйлдлийн систем дээр түшиглэн ажилладаг юм байна. Үзэсгэлэнд хүрэлцэн очсон сэтгүүлчид, технологийн шинэ бүтээгдэхүүний сурвалжлагчид болон энгийн үйлчлүүлэгчид хүртэл энэ бүтээгдэхүүний талаарх мэдээллээ хамгийн түрүүнд бусдад түгээхээр ажиллаж байна. Одоо үзүүлэлтүүдтэй нь танилцацгаая.

  • Медиа Пад Эм тав найм загвар нь бол хамгийн жижиг загварын хэмжээтэй буюу 2560-ийг харьцах нь 1600 пиксел гэсэн 8,4 инчийн дэлгэцтэй, Кирин 960 гар утсанд зориулагдсан процессортой, 4 гега шуурхай санах ойн багтаамжтай бол 32/ 64 санах ойн багтаамжтай юм байна. нүүрэн хэсэгтээ 8 мега, ар хэсэгтээ 13 мегапиксельтэй камертай. 5100 ампер цагтай батарейтай юм байна.
  • Медия Пад эм тав арав загвартай нь том хэмжээтэй. Өөрөөр хэлбэл 10.4 инчийн 2560-ийг харьцах нь 1600 пиксельтэй дэлгэцтэй. Нэг онцлог зүйлийг өөртөө агуулсан. Энэ бол 4 ширхэг стерео чанга яригч төхөөрөмж юм. харин батарей нь 7500 ампер цаг бүхий хэмжээтэй юм байна.
  • Харин энэ загварын Про нэртэй нь арай илүү нимгэн болж өгснөөрөө ялгаатай. Санах ойн багтаамж нь 64 гега. Бусад үзүүлэлтүүд нь өмнөхтэйгээ ижил. Дэлгэцний мэдрэгч хэсэг нь хуавей эм-пэн багын 4096 гэсэн түвшний өндөр зэргийн мэдрэгчтэй болсон гэж танилцуулжээ. 349-с 599 ам.долларын үнэтэй гэж мэдээлжээ. Тусгай зориулалтын кейбоарданд холбон ашиглаж болдгоороо онцлогтой шинэлэг бүтээгдэхүүн болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хуавей компани шинэ загварын планшетуудаа танилцуулжээ  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй