Шууд Chart

Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор нөөцийн махны үнэ нэмэгдэхгүй

2018-02-28 11:15:31

Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор аймаг орон нутагт малын гаралтай мах махан бүтээгдэхүүний хомсдол үүсч, махны үнэ хөөрөгдөх үү, нөөц хэр хангалттэй вэ зэрэг асуулт ирэх боллоо. Тэгвэл хөдөө аж ахуйн газраас хяналт шалгалтын постоор малын гаралтай бүтээгдэхүүн, махыг эрүүл бүсээс гарал үүслийн бичигтэйгээр нэвтрүүлж байгаа бөгөөд махны нөөцийг хангалттай бэлтгэсэн гэв. Тиймээс махны үнэд ямар нэгэн өөрчлөлт орох эрсдэл байхгүй гэсэн мэдээллийг өглөө.

Мөн сар шинийн баяр болсонтой холбоотойгоор махны худалдаа эрхлэгч ченжүүдийн хэлж буйгаар худалдан авалт муу байгаа гэнэ. Харин ариутган халдваргүйжүүлэх, хянаж шалгах постуудаар гарал үүсэл нь тодорхой, эрүүл бүсээс идшэнд бэлтгэсэн өвс тэжээл, махыг дотогш нэвтрүүлж байна гэсэн юм.

Харин өнөөдрийн байдлаар махны үйлдвэр, бөөний төв, ченжүүдийн горимын дагуу нөөцлөн бэлтгэсэн мах нийт 500-600 тн байгаа нь хомсдол үүсэх, махны үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй хэмжээний нөөц гэсэн юм.

Жишээ нь Орхон аймгийн “Хүлэг” худалдааны төвөөр өдөрт 1 тн гаруй махыг иргэдэд нийлүүлдэг. Өнгөрсөн жилүүдэд орон нутгийн дотоодын хүнсний хаврын хэрэгцээнд зориулан 500 гаруй тн махыг нөөцлөн худалдаанд гаргахад нийт хэрэгцээний 60 хувийг хангалттай хангадаг байжээ.

Харин махны бөөний худалдааны төв “Таван эрдэнэ” захын үйл ажиллагаа ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс хэвийн ажиллах бөгөөд энэ хүртэлх хугацаанд хөлдөөсөн нөөцлөн бэлтгэсэн махыг худалдаанд гаргах аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор нөөцийн махны үнэ нэмэгдэхгүй  
Үзсэн: 1402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй