Шууд Chart

ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн боллоо

2018-02-28 14:21:18

ОХУ-д ирэх сарын 18-ны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн боллоо. Оросын олон нийтийн телевиз гурван долоо хоногийн туршид болох халз мэтгэлцээний эхнийхийг зохион байгуулсан юм. Энэ удаагийн  мэтгэлцээний үндсэн сэдэв нь улс орны батлан хамгаалах чадамжийн тухай байлаа. 

Анхны мэтгэлцээний тухайд ОХУ-ын  Ерөнхийлөгчийн  сонгуульд бие даан нэр дэвшээд байгаа одоогийн төрийн тэргүүн  Владимир  Путин оролцсонгүй. "Яблока" намын Григорий  Явлинский, бизнесмен Борис Титов нар энэ мэтгэлцээнд албан ёсны итгэмжит төлөөлөгчдөө илгээсэн байсан. 

Харин Владимир Путины төлөөлөгч ч энэ мэтгэлцээнд оролцсонгүй. Оросын одоогийн төрийн тэргүүний хувьд өмнөх сонгуулиудаар ч  халз мэтгэлцээнд оролцож байгаагүй. Бусад таван нэр дэвшигч анхны халз мэтгэлцээндээ оролцсон байна. 

Энэ удаагийн мэтгэлцээний үеэр нэр дэвшигчид болон тэдний төлөөлөл хөтлөгчийн асуултад хариулж, сонгогчдод хандсан мэдэгдэл  хийхэд өөрт оногдсон 40 минутын хугацаа зарцуулж байлаа. Ноцтой санал зөрөлдөөн бараг гараагүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн боллоо   
Үзсэн: 1461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй