Шууд Chart

Дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглох шийдвэр гаргах зөвшөөрлийг олголоо

2018-02-28 14:31:26

Герман улсын Холбооны захиргааны шүүхээс орон нутгийн эрх баригчдад томоохон хотууддаа дизель хөдөлгүүртэй автомашиныг замыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргах эрхийг олгосон байна. Шүүгчид хотын эрх баригчдыг ийм шийдвэр гаргах эрхтэй гэж үзсэн нь агаар мандал дахь хорт хийн хаягдлын хэмжээ нэмэгдүүлэхгүй байх шаардлагатай холбоотой гэж тайлбарласан  байна.

Дизель хөдөлгүүртэй автомашиныг хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийг Штутгарт, Дюссельдорф хотын эрх баригчид  өмнө нь  гаргаад  байсан юм. Гэвч энэ нь  эсэргүүцэлтэй тулгарч хотын эрх баригчид ийм шийдвэр гаргах нь хуульд  нийцэх үү гэсэн маргааныг үүсгэсэн юм.

Тодруулбал, Холбооны канцлер Ангела  Меркелийн тэргүүлдэг Христийн ардчилсан холбоо намынхан энэ хоригийг эсэргүүцэгчид байсан.  Энэ нь автомашин үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болно гэж тэд тайлбарлаж байсан юм. Гэвч байгаль орчныг хамгаалагчид  ийм хориг арга хэмжээг авах ёстой гэж үзэж байлаа. 

Ер нь Герман гэлтгүй Европын орнуудад дизель хөдөлгүүртэй автомашинаас татгалзах хандлага нэмэгдсэн. Сүүлийн жишээ гэхэд   Италийн Ром хотын эрх баригчид л гэхэд 2024 оноос хотын төвд дизель хөдөлгүүртэй автомашин оруулахгүй байх шийдвэр  гаргахаар төлөвлөж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглох шийдвэр гаргах зөвшөөрлийг олголоо   
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй