Шууд Chart

Сирид химийн зэвсэг үйлдвэрлэхэд зориулсан материал худалдаалсан гэж БНАСАУ-ыг буруутгаж байна

2018-02-28 14:42:14

Умард Солонгос улс химийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах зориулалттай материалуудыг Сирийн талд нийлүүлсэн гэж НҮБ-ын мөрдөн  шалгах ажиллагааны тайлан илтгэлд дүгнэснийг "Нью Иорк таймс" нийтэлснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. 

Энэ тайландаа олон ноцтой баримтуудыг НҮБ-ын шинжээчид дэлгэжээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн энэ тайланд  тэмдэглэснээр  Умард Солонгос  2012-2017 оны хооронд нийтдээ 40 гаруй удаагийн ийм нийлүүлэлт хийсэн байна.  

НҮБ-ын мэргэжилтнүүд Пхеньянаас Дамаскт давхар зориулалтаар ашиглах боломжтой материалууд нийлүүлсэн гэж баталж байна. Түүнчлэн  Умард  Солонгосын мэргэжилтнүүд Сирийн нутаг дэвсгэр дэх пуужингийн болон химийн зэвсгийн үйлдвэрүүдэд очсон болохыг тэмдэглэсэн байна. 

Энэ тайлан илтгэлийг Умард Солонгосын эсрэг НҮБ-ын зүгээс авсан хориг арга хэмжээ мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавих  шинжээчдийн багийнхан гаргасан юм байна. Сири химийн зэвсэгтэй, түүнийгээ энгийн иргэдийн эсрэг ашигласан  гэх шүүмжлэлийг  эрх баригчид нь байнга няцаасаар ирсэн. Хоёр долоо хоногийн өмнө Сирийн Гадаад хэргийн сайд тус улсын армид химийн зэвсэг  байхгүй гэж бас мэдэгдэж байсныг хэвлэлүүд сануулж банйа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирид химийн зэвсэг үйлдвэрлэхэд зориулсан материал худалдаалсан гэж БНАСАУ-ыг буруутгаж байна   
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй