ОХУ-ын Ерөнхийлөгчийн маргааш парламентад танилцуулах илгээлттэй холбоотой сэдвийг "Риановости" улс төр буландаа онцлон нийтэлсэн байна.
Энэ удаад Ерөнхийлөгч Путины илгээлтэд ямар хүлээлт байгаа тухай, ямар сэдвүүдийг онцлох талаарх парламентын гишүүдийн таамгийг дэлгэрэнгүй хүргэжээ. Юуны түрүүнд Ерөнхийлөгч Путин эдийн засгийн шинэтгэл, ядууралтай хийх тэмцэл, нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудын шийдэл, олон улсын өнөөгийн нөхцөл байдлын тухай илгээлтдээ онцлон хөндөх байх гэсэн хүлээлт байгааг парламентын гишүүд илэрхийлж байна.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч урьд жилүүдийнх шигээр 12 дугаар сард биш харин төрийн тэргүүний сонгуулийн өмнө илгээлтээ танилцуулж байгааг нь сонгуулийн сурталчилгаа гэж харах улс төрийн хүчин гарч байна.
Тухайлбал, "Либерал ардчилсан нам"-ынхан 12 дугаар сардаа, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсны дараа л илгээлтээ танилцуулах ёстой байсан юм гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.
| Владимир Путин маргааш илгээлтээ танилцуулна | ||
| Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.