Шууд Chart

АНУ БНХАУ-ын даргын бүрэн эрхийг хязгааргүй болгож байгааг тус улсын дотоод хэрэг гэлээ

2018-02-28 15:16:23

Америкийн засаг захиргаа БНХАУ-ын дарга болон дэд даргын бүрэн эрхийг хязгааргүй болгож магадгүй байгааг тус улсын дотоод хэрэг хэмээн үзэж байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс энэ тухай мэдэгдлээ. Энэ бол АНУ-тай холбоотой асуудал, одоо Хятад улс ийм шийдвэр гаргах гэж байна, энэ нь тус улсын дотоод хэрэг” гэж Америкийн удирдагчийн албан ёсны төлөөлөгч хэлж байна.

Мөн Хятад улс өөрт нь юу сайн, юу муу талаар өөрөө шийд гаргах ёстой гэж АНУ үзэж байна. Сая Хятадын Коммунист намын Төв хороо тус улсын Үндсэн хуулиас БНХАУ-ын дарга болон дэд дарга бүрэн эрхийн хоёроос илүүгүй хугацаагаар улиран сонгогдох ёстой гэх заалтыг хасахыг санал болгосон. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хаврын чуулганаар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм байна. Хаврын чуулган ирэх сарын 5-нд эхэлнэ. Сүүлийн хэдэн арван жил Х Хятад улсад хүчин төгөлдөр үйлчилсэн улс төрийн уламжлалаар удирдагчдын үе бүр засгийн эрхэнд 10-аас илүүгүй жил байх ёстой гэдгийг дагаж мөрдөж ирсэн.

Үүний дагуу одоо засгийн эрх барьж байгаа Ши Зиньпин тэргүүтэй удирдагчдын 5 дахь үе 2023 онд засгийн эрхийг залгамжлагчиддаа шилжүүлэн өгөх ёстой. Одоо тус улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 4 дэх Үндсэн хуулийг 1982 онд баталсан, 1988, 1993, 1999, 2004 онд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байсан, гэхдээ энэ нь ихэвчлэн улс орны эдийн засгийн байдал, үзэл суртлын асуудалтай холбоотой өөрчлөлтүүд байсан. 1982 оны Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгаар БНХАУ-ын даргын албан тушаалыг сэргээж, энэ албан тушаалд нэр дэвшигчийг Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлаар дэвшүүлж, хэлэлцээд, нийт гишүүдийн талаас дээш хувийн санал авсан тохиолдолд тохоон томилж байсан.

Мөн энэ Үндсэн хуулинд БНХАУ-ын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлэх насыг 35 байсныг 45 гэж өөрчилсөн. Шинэчилсэн найруулгад БНХАУ-ын дэд дарга, Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга, төрийн зөвлөлийн ерөнхий сайд болон бусад албан тушаалд нэг удаа улиран сонгогдохоос илүүгүй хугацаагаар ажиллана гэх хязгаар тогтоожээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ БНХАУ-ын даргын бүрэн эрхийг хязгааргүй болгож байгааг тус улсын дотоод хэрэг гэлээ  
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй