2018 оны Нобелийн энх тайвны шагналд нийт 329 хүний нэрийг дэвшүүлсэн тухай Норвегийн Нобелийн институтээс мэдээлсэн байна. Энд тэмдэглэснээр нэр дэвшигчдийн 112 нь байгууллага, 217 нь хувь хүн юм байна.
Үүний өмнө 2016 онд Нобелын энх тайвны шагналд нэр дэвшигчдийн тоо 376-д хүрч байсан нь хамгийн ихэд тооцогддог байна. Уламжлал ёсоор Нобелийн шагналд нэр дэвшигчдийн нэрсийг зарладаггүй.
Харин шагнал гардуулснаас хойш 50 жилийн дараа л юунд үндэслэн шийдвэрээ гаргаснаа батлах баримтуудыг нийтэд дэлгэдэг байна.
Өнгөрсөн оны Нобелийн энх тайвны шагналын эзнээр цөмийн зэвсгийг хориглох тухай олон улсын кампани шалгарч байсан. Энэ жил нэр хүндтэй тус шагналыг хүртэх байгууллага, хувь хүний нэрийг аравдугаар сард зарлаж, 12 дугаар сарын 10-нд буюу Нобелийн шагналыг үндэслэгчийн таалал төгссөн өдөр гардуулна.
| 2018 оны Нобелийн энх тайвны шагналд 329 хүний нэрийг дэвшүүлээд байна | ||
| Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.