АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн, зөвлөх нь болох Жаред Кушнерийн маш нууц мэдээлэлд нэвтрэх эрхийг нь хассан байна. Мөн "Цагаан ордон"-оос долоо хоног бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хуралд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан тухай АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.
Гэхдээ "Кушнер нууц мэдээлэлд бүр нэвтрэхээ болино гэсэн үг биш. Нэвтрэх мэдээллийнх нь зэрэглэлийг онцгой нууцаас нууц болгон бууруулсан гэж" Политико мэдээлж байна.
Кушнерээс гадна "Цагаан ордон"-ы хэд хэдэн ажилтны эрхийг бууруулсан гэх мэдээлэл ч байсан. Холбооны мөрдөх товчооноос "Цагаан ордон"-ыхонд онцгой нууц болон нууц мэдээлэлд нэвтрэх эрхийг олгодог юм. Кушнер хадам аавынхаа зөвлөхөөр томилогдож "Цагаан ордон"-д ирснийхээ дараа онцгой нууц мэдээлэлд нэвтрэх түр эрхтэй байсан юм.
Харин байнгын ийм эрх авахаар Холбооны мөрдөх товчоонд хүсэлт гаргасан нь ийнхүү зөвшөөрөгдөөгүй байна. Ерөнхийлөгч Трамп маш нууц мэдээлэлд нэвтрэх эрхээ Кушнерт шилжүүлж болох ч гол шийдвэрийг "Цагаан ордон"-ы Тамгын газрын дарга Жон Келли гаргах ёстой гэж тэрбээр мэдэгдсэн банйа.
"Цагаан ордон"-ы албан ёсны төлөөлөгч Сара Сандерс Кушнерт маш нууц мэдээлэлд нэвтрэх эрх олгоогүй ч тэрбээр цаашид ч Ерөнхийлөгчийн засаг захиргаанд чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх болно гэдгийг мэдэгджээ.
| Жаред Кушнерийн маш нууц мэдээлэлд нэвтрэх эрхийг нь хасчээ | ||
| Үзсэн: 853 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.